ШИНЭХЭН PMP® -Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Гансүхийн Ундрамд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Г. Ундрам нь сэтгэл судлалын боловсролтой, хүний нөөцийн стратеги, байгууллагын хөгжил болон төслийн удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатай мэргэжилтэн юм.Тэрээр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль-ийг Бизнесийн удирдлага болон Үндэсний Дун Хуа Их Сургууль (Тайвань)-ийг Зөвлөгөө өгөх болон Клиникийн сэтгэл судлалын чиглэлээр төгсөж, техникийн, бизнесийн болон хүний хөгжлийн мэдлэгийг хослуулсан өргөн хүрээний мэргэжлийн суурийг бүрдүүлжээ.
Тэрээр одоогоор АПУ ХК-д Strategic HR Partner-аар ажиллаж, хүний нөөцийн стратеги, стратегийн ажиллах хүчний төлөвлөлт, авьяас хөгжүүлэлт, байгууллагын бүтэц, өөрчлөлтийн удирдлага болон бизнесийн зорилгыг хүний нөөцийн бодлоготой уялдуулах чиглэлээр ажиллаж байна. Үүнээс өмнө Mongolia Talent Network-д хүний нөөцийн зөвлөх төслүүдийг удирдан хэрэгжүүлж, үндэсний хэмжээний хөдөлмөрийн зах зээлийн HRS 2024 судалгаа болон байгууллагын соёлын үнэлгээний төслүүдийг амжилттай хэрэгжүүлжээ.
Мөн түүний ажил мэргэжлийн замналд хүний нөөцийн зөвлөх, сургалт хөгжил, байгууллагын өөрчлөлт, удирдах ажилтны дэмжлэг, эрүүл мэндийн байгууллагын дижитал шилжилт зэрэг олон чиглэлээр ажилласан туршлага багтдаг бөгөөд олон байгууллагын удирдлагуудтай хамтран стратегийн түвшний өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж ирсэн.
PMP® зэрэг хүртсэнээр Ундрам төслийн удирдлагын олон улсын шилдэг стандарт, аргачлалыг байгууллагын хөгжил, хүний нөөцийн стратеги, өөрчлөлтийн удирдлагын санаачилгуудад илүү үр дүнтэй хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа улам бататгаж, байгууллагуудад тогтвортой үнэ цэн бүтээх чадавхаа шинэ түвшинд хүргэлээ.
Г. Ундрам 2021 оноос хойш PMI Mongolia Chapter-т сайн дурын ажилтнаар ажиллаж, жил бүрийн Олон улсын хурал зохион байгуулахад зориулсан түүний цаг зав, мэдлэг, мэргэжлийн ур чадвар, чин сэтгэлийн дэмжлэгт бид гүнээ талархаж байна.
PMI Mongolia Chapter-ийн хамт олны зүгээс Гансүхийн Ундрамд энэхүү бахархам амжилтад нь дахин баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, эрдэм мэдлэг, мэргэжлийн хөгжил нь улам бүр өргөжин тэлж, байгууллага болон нийгэмд эерэг өөрчлөлт авчрах олон төсөл, санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөе.