ШИНЭХЭН PMP® -Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Цогтгэрэлийн Хишигжаргалд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Ц. Хишигжаргал нь АПУ ХК-ийн Ахлах Хүний Нөөцийн Бизнес Партнераар ажилладаг бөгөөд удирдах түвшинд хамтран ажиллаж, хүний нөөцийн стратегийг байгууллагын зорилготой уялдуулах, хүний нөөцийн үйл ажиллагааны тогтолцоог оновчлох, ажилтны туршлагыг сайжруулах, мөн гүйцэтгэл болон талент менежментийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр ажилладаг.

Тэрээр Хүний нөөц болон байгууллагын хөгжлийн чиглэлээр есөн жилийн туршлагатай ба байгууллагын чадавхыг бэхжүүлэх, тогтвортой бизнесийн үр дүн бий болгоход чиглэсэн Хүний нөөцийн стратегийн санаачилгуудыг удирдан хэрэгжүүлдэг. Ц. Хишигжаргал АПУ HR Academy-г хөгжүүлэн, хүний нөөцийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт хөгжлийн чиглэлийг боловсруулж, хэрэгжүүлжээ.

Ц. Хишигжаргал Олон Улсын Харилцаа, Эдийн Засгийн Магистрын зэрэгтэй бөгөөд KPI & OKR Management, Strategic Workforce Planning болон Digital HR чиглэлээр олон улсын мэргэжлийн сертификатууд эзэмшсэн.

Ц. Хишигжаргал нь өмнө нь PMI-ACP® (Agile Certified Practitioner) сертификатыг авснаар ажайл зарчим болон уян хатан ажлын арга барилыг хүний нөөц, байгууллага хөгжлийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажилласан.

Харин PMP® (Project Management Professional) сертификатыг амжилттай эзэмшсэнээр байгууллагын хэмжээний стратегийн санаачилга, төслүүдийг удирдах чадавхаа улам өргөжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төслийн удирдлагын аргачлалаар бизнесийн үнэ цэнийг бий болгох мэдлэг, ур чадвараа бататгалаа.

PMI Mongolia Chapter-ийн хамт олны хувьд Хишигжаргал нь зөвхөн гишүүн төдийгүй, 2025 оноос олон улсын хурал зохион байгуулах, сургагч багшаар ажиллах зэргээр үнэтэй хувь нэмэр оруулж буй ирсэн манай үнэ цэнтэй сайн дурын ажилтан гэдгийг энд онцлохыг хүсэж байна. Түүний Чаптэрт зориулсан цаг зав, мэдлэг, чин сэтгэлийн хувь нэмэр, оролцоонд бид гүнээ талархаж байна.

PMI Mongolia Chapter-ийн хамт олны зүгээс Хишигжаргалд энэхүү бахархам амжилтад нь дахин баяр хүргэж, цаашдын эрдэм мэдлэгээ гүнзгийрүүлэн суралцах, мэргэжлийн ур чадвараа улам бүр хөгжүүлэх болон ажил мэргэжлийн замналд нь өндөр амжилт хүсье.