ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн нэрийн өмнөөс манай эрхэм гишүүн Энхбаатарын Ганбаатарт дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Э. Ганбаатар нь уул уурхай, харилцаа холбоо, зочлох үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбаруудад дижитал шийдэл, өгөгдлийн шинжилгээний чиглэлээр ажилласан өргөн туршлагатай мэдээллийн технологи, аналитикийн мэргэжилтэн юм. Тэрээр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийг Мэдээллийн Технологийн мэргэжлээр төгсөөд өгөгдлийн шинжилгээ, бизнесийн аналитик болон технологид суурилсан бизнесийн өөрчлөлтийн чиглэлээр мэргэшин ажиллаж байна.

Тэрээр одоогоор Рио Тинто компанид Ахлах аналитикч (Senior Analyst, Analytics and Reporting)-аар ажиллаж, байгууллагын шийдвэр гаргалтыг өгөгдөлд суурилсан байдлаар дэмжих аналитик шийдлүүдийг боловсруулан нэвтрүүлдэг. Agile аргачлалын хүрээнд Microsoft Power Platform болон орчин үеийн аналитикийн технологийг ашиглан хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн шийдлүүдийг хөгжүүлж, үйл ажиллагааны үр ашиг болон бизнесийн гүйцэтгэлийг сайжруулахад хувь нэмэр оруулж байна. Microsoft болон Databricks байгууллагын Data Analyst мэргэжлийн сертификатуудыг эзэмшдэг.

Рио Тинтод ажиллахаасаа өмнө Саутгоби Сэндс ХХК-д Мэдээллийн Технологийн Системийн Инженерээр ажиллаж байх хугацаандаа уурхайн талбайн мэдээллийн технологийн дэд бүтэц, үйл ажиллагааг сайжруулах олон төсөл санаачлан амжилттай хэрэгжүүлсэн.

Үүнээс өмнө Kempinski Hotel, Mobicom болон GN Beverages компаниудад мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж, үйлчилгээ, харилцаа холбоо, үйлдвэрлэл болон уул уурхайн салбаруудад үнэтэй туршлага хуримтлуулсан. Олон салбарт ажилласан энэхүү туршлага нь бизнесийн нарийн төвөгтэй асуудлыг технологи, өгөгдөл болон инновацид тулгуурлан шийдвэрлэх өргөн хүрээний мэдлэг, ур чадварыг түүнд олгосон юм.

Тасралтгүй суралцах, мэргэжлийн хөгжлийг эрхэмлэдэг тэрээр техникийн гүнзгий мэдлэгээ төслийн удирдлагын арга зүйтэй хослуулан, олон талт багийг үр дүнтэй удирдах, байгууллагад бодит бизнесийн үнэ цэнийг бий болгохыг зорин ажилладаг. Түүний мэргэжлийн ур чадвар нь өгөгдлийн шинжилгээ, бизнесийн аналитик, дижитал шилжилт, Agile аргачлал болон байгууллагын мэдээллийн технологийн шийдлүүдийг хамарч, өгөгдлийг байгууллагын стратегийн үнэ цэнтэй хөрөнгө болгон ашиглахад чиглэдэг.

PMP® зэрэг хүртсэнээр Ганбаатар төслийн удирдлагын олон улсын шилдэг туршлага, аргачлалыг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа улам бэхжүүлж, технологид суурилсан өөрчлөлтийн санаачилга, дижитал шилжилтийн төслүүдийг илүү үр дүнтэй удирдан хэрэгжүүлэх чадавхаа шинэ шатанд гаргаж байна.

PMI Mongolia Chapter-ийн хамт олны зүгээс Энхбаатарын Ганбаатарт энэхүү онцгой амжилтад нь баяр хүргэж, мэргэжлийн замнал нь улам өргөжин тэлж, цаашид хэрэгжүүлэх төсөл, санаачилга бүр нь амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.