“ШИЛДЭГ ТӨСЛИЙН УДИРДАГЧ 2026” ШАГНАЛТ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

Олон улсын Төслийн Удирдлагын Институт (Project Management Institute буюу PMI) байгууллагын Монгол Улс дахь салбар албан ёсны болох “Пи Эм Ай Монголиа Чаптэр” (PMI Mongolia Chapter) байгууллагаас төслийн удирдлагын хөгжил болон мэргэшлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан хувь хүмүүсийг сонгон шалгаруулж урамшуулах, нийтэд таниулах зорилгоор “Шилдэг төслийн удирдагч 2026” шагналт уралдааныг зарлаж байна.

Та бүхэн төслийн удирдлагын шилдгийн шилдгийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд өөрийн дэмжиж буй хувь хүнийг уралдааны шаардлагын дагуу нэр дэвшүүлэн оролцох боломжтой.

Нэр дэвшигчийн өргөдлийг 2026 оны 09-р сарын 1-ний өдрийн 18:00 цаг хүртэл Чаптэрийн president@pmimongolia.mn хаягаар хүлээн авч төслийн удирдлагаар мэргэшсэн, бие даасан зөвлөх баг өргөдлүүдийг үнэлнэ. Шалгарсан нэр дэвшигчийг 2026 оны 10-р сарын 9-ний өдөр Пи Эм Ай Монголиа Чаптэраас зохион байгуулах “Ирээдүйн Төслийн Манлайлал: Үнэ цэнийг бий болгох нь” сэдэвт төслийн удирдлагын олон улсын бага хурлын нээлтийн илтгэлүүдийн дараа танилцуулж батламжийг гардуулна.

Та бүхэн Төслийн удирдлагын шилдэг удирдагч  сонгон шалгаруулах уралдааны удирдамжийг (энд дарна уу) хүлээн авна уу.