ШИНЭХЭН PMP®Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Эрдэнэсайханы Мөнхтөр дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Э. Мөнхтөр нь Монгол Улсын Их Сургуулийг Бизнесийн удирдлага, Даатгалын менежментийн чиглэлээр төгссөн бөгөөд даатгалын салбарт 10 гаруй жилийн туршлагатай мэргэжилтэн юм.

Тэрээр МИГ даатгал ХХК, Агула даатгал ХХК зэрэг даатгалын салбарын тэргүүлэгч, инновацилаг байгууллагуудад Бизнес хөгжлийн менежер, Андеррайтер, Бизнес хөгжлийн захирал, Бизнесийн үйл ажиллагаа хариуцсан захирал зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж, даатгалын салбарын дижитал шилжилтийн чухал төслүүд, салбарын анхны хиймэл оюуны төслүүдийн хэрэгжилтэд чухал хувь нэмэр оруулсан билээ.

Түүний мэргэжлийн онцлох амжилтуудын нэг нь даатгалын салбарын дижитал шилжилтийн төслүүд болон салбарын анхны хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүдийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх ажилд оролцсон явдал бөгөөд энэ нь инноваци, технологид суурилсан үйлчилгээний хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Э.Мөнхтөр нь 2026 оноос Tenx.mn байгууллагыг удирдан Монголын анхны даатгалын нэгдсэн платформыг хөгжүүлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, маркетингийн чиглэлийн бусад төслүүдээ удирдан ажиллаж байна.

Тэрээр PMP® зэрэг хүртсэнээр төслийн удирдлагын олон улсын шилдэг арга зүйг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа улам бататгаж, дижитал инноваци, бизнесийн хөгжил болон стратегийн төслүүдийг илүү өндөр үр өгөөжтэйгээр удирдах боломжоо өргөжүүлж байна.

PMI Mongolia Chapter-ийн зүгээс Эрдэнэсайханы Мөнхтөрд дахин баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн хөгжил болон ирээдүйн бүхий л санаачилга, төслүүдэд нь өндөр амжилт хүсье.