ШИНЭХЭН PMP® Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter ийн эрхэм гишүүн М. Цогтбаяр нь олон улсын Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд халуун баяр хүргэе!

Мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, төслийн менежментийн олон улсын стандартыг эзэмшсэн энэхүү амжилт нь түүний мэргэжлийн замналд шинэ, чухал алхам болж байна.
Мөн дашрамд дурдахад, М. Цогтбаяр нь 2026 оны 2 сард Барилга байгууламжийн угсралтын чиглэлээр Монгол Улсын Зөвлөх инженер цол хүртсэн билээ.

Тэрээр барилгын салбарт өдгөө 16 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай бөгөөд одоогоор Ханбогдын хөгжлийн хурдасгуур – Оюу Толгойн санд Барилга, дэд бүтцийн төслүүд хариуцсан менежерээр ажиллаж байна. Ажлын гараагаа инженерээр эхлүүлж, EPCM болон захиалагчийн талын төслийн удирдлагад шатлан ажилласан туршлагатай.

Мөн MCS Property ХХК д ажиллаж байх хугацаандаа Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төслүүдэд оролцож, материал тээврийн систем, бутлуурын байгууламж, газар доорх дэд бүтэц зэрэг томоохон төслүүдэд ажилласан. Үүнээс гадна ASEM Villa, Shangri-La зэрэг барилгын төслүүд дээр ажиллаж арвин туршлага хуримтлуулжээ.

Өдгөө тэрээр Catalyst Fund-ийн хүрээнд хэрэгжиж буй барилга, дэд бүтцийн төслүүдийг удирдан, орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байна.

PMI Mongolia Chapter ийн хамт олны зүгээс эрхэм гишүүн М. Цогтбаярт PMP® зэрэг хүртсэн болон Монгол Улсын Зөвлөх инженер цол хүртсэн эрхэм амжилтуудад нь дахин баяр хүргэж, цаашдын ажил үйлс, мэргэжлийн замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе.👏👏👏