ШИНЭХЭН PMP® -Д ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн  эрхэм гишүүн Батбилэгийн Сийлэн Project Management Institute (PMI®) байгууллагаас олгодог Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional (PMP®)) зэргийн сертификатыг амжилттай гардан авсан  баярт мэдээг та бүхэнд дуулгахад таатай байна.

Тэрээр өнгөрсөн жил Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  PMI® Agile Certified Practitioner (PMI-ACP®)  буюу Мэргэшсэн Ажайл аргачлалын мэргэжилтэн  зэрэг авсан билээ. Түүний тасралтгүй суралцах, мэргэшлийн хөгжлийн төлөөх  хичээл зүтгэл нь бусад гишүүд, мэргэжил нэгт нөхдөд нь урам зориг өгч байна.

Б.Сийлэн, МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр бакалавр зэрэгтэй,  СЭЗИС-ийг Санхүүгийн удирдлага мэргэжлээр магистрийн зэрэгтэй тус тус төгсжээ.

Тэрээр одоо ХААН Банкны Мэдээлэл технологийн газарт төслийн менежерээр ажиллаж, байгууллагын дунд хугацааны стратегийн хүрээнд хэрэгжиж буй хиймэл оюун ухаан болон өгөгдөлд суурилсан инновацлаг төслүүдийг удирдан амжилттай хэрэгжүүлж байна. Б.Сийлэн уламжлалт төслийн удирдлагын арга барилыг agile аргачлалтай хослуулан, олон улсын шилдэг практикыг нутагшуулж, банкны дижитал шинэчлэлд хувь нэмрээ оруулж байна.

Пи Эм Ай Монголиа Чаптэраас Б. Сийлэндээ энэхүү онцгой үйл явдлыг тохиолдуулан халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Дэлхийн түвшинд аливаа салбарын төсөл удирдах чадвартайгаа батлан харуулсан монгол залуусын тоо дахин нэгээр нэмэгдлээ.