ШИНЭХЭН PMI-CP™-Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Цогтгэрэлийн Даваасүрэн нь Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс олгодог PMI Construction Professional (PMI-CP™) мэргэжлийн сертификатаа амжилттай гардан авсаныг дуулгахад таатай байна.

Тэрээр Шанхайн их сургуульд Барилгын инженерийн бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд англи болон хятад хэлээр харилцах чадвартай. Түүний хэлний мэдлэг нь олон улсын төслийн орчинд төслийн харилцаа, хамтын ажиллагаанд  үнэтэй дэмжлэг болж ирсэн юм.

Даваасүрэн нь 2022 онд М-Си-Эс Интернэйшнл компанид Оюу Толгойн Далд Уурхайн төслийн хуваарь зохиогчоор ажиллаж ажил мэргэжлийн замналаа эхэлсэн. Энэ хугацаанд тэрээр олон улсын хэмжээний инженерүүдийн багтай хамтран ажиллаж, уурхайн далд бүтээн байгуулалтын төслийн нарийн төвөгтэй хуваарийн менежментэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 2024 онд тэрээр Монкон ХХК-д төлөвлөлтийн инженерээр ажиллаж, барилгын салбарын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилтийн чиглэлээр туршлагаа улам бататгасан байна. Даваасүрэн 2024 оны 4-р сараас өнөөг хүртэл Премиум Корпорацийн Төслийн хөгжлийн мэргэжилтнээр ажиллаж, шинэ бүтээн байгуулалтын төсөл, хөгжлийн ажлуудад оролцон үр бүтээлтэй ажиллаж байна.

Карьерынхаа эхнээс өнөөг хүртэл тэрээр барилга болон далд уурхайн төслүүдэд тогтмол ажиллаж, төслийн удирдлага, төлөвлөлт, хөгжлийн чиглэлээр мэдлэг туршлагаа арвижуулсаар ирсэн юм. Түүний тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэл, мэргэжлийн ур чадвараа ахиулах хичээл зүтгэл нь салбарын залуу үеийнхэнд үлгэр дууриал болж байна.

PMI Mongolia Chapter-аас Даваасүрэнд халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!