
Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Равсалын Пүрэвсүрэн Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Portfolio Management Professional (PfMP)® буюу Портфолио удирдлагын мэргэшсэн мэргэжилтэн зэргийн сертификатыг гардан авч Монгол Улсад бүртгэлтэй анхны энэхүү сертификатыг эзэмшигч болсон гайхалтай мэдээг та бүхэндээ дуулгахад таатай байна.
Тэрээр 2016-2018 оны хооронд Капитрон банкинд теллер, эдийн засагчаар ажиллаж байгаад 2018 оноос эхлэн ХААН Банкинд иргэдийн банк, бизнес, үйл ажиллагааны газруудад ажиллаж байсан ба 2023 оноос хойш “Мэдээллийн технологийн бизнес засаглалын газар”-т “Технологийн Портфолио менежер”-ээр төсөл, хөтөлбөрүүдийн төлөвлөлт, зохион байгуулалт, засаглал, хянаж ажиллаж байна.
Р. Пүрэвсүрэн нь ажиллах хугацаандаа Мэргэшсэн төслийн удирдагч (PMI-PMP), SAFe 6.0 Agilist, болон Монголдоо анхны CPMAI буюу Cognitive Project Management for AI зэргүүдийг авсан ба CPMAI зэргийг илүү гүнзгийрүүлэн CPMAI+Ethic, CPMAI Plus гэсэн 2 нэмэлт сургалтуудад хамрагдаж зэргийн мэдлэгээ ахиулсан. Түүнчлэн Монголдоо анхны Портфолио удирдлагын мэргэшсэн мэргэжилтэн (PMI-PfMP) болон SAFe 6.0 Lean Portfolio Manager зэргүүдийг авсан байна. Р. Пүрэвсүрэн одоогоор PMI-PgMP-д бэлдэж байгаа ба анхны P3 буюу Project, Program, Portfolio-оор мэргэшсэн зэргийг авахаар зорьж байна.
Тэрээр тус зэргүүдийг авахын хажуугаар 2021-2023 оны хооронд ХААН Банкны үйл ажиллагааны төслүүдийг Lean Six Sigma аргачлалаар удирдаж байсан төдийгүй холбогдох стандарт, бодлого, журмуудыг боловсруулан мөрдүүлж, банкны хэмжээнд тухайн соёлыг нэвтрүүлэх багийг удирдан чиглүүлэх зорилгоор Lean Six Sigma Green & Black belt зэргүүдийг авсан.
Түүний мэргэжлийн хөгжлийн замнал нь төслийн удирдлагын мэргэжилтнүүдэд төсөл, хөтөлбөр болон портфолио удирдлагын түвшинд ажиллах улам өндөр зорилго тавих, хөгжих урам зориг, эрч хүч өгч чадна гэдэгт итгэлтэй байна.
Пүрэвсүрэндээ Пи Эм Ай Монголиа Чаптэраас халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!
The group of companies under her management are in various business sectors of Mongolia including mining,mineral explorations, rehabilitation, construction and production of building materials consisting close to 1000+ employees. Monpolymet Group is recognized nationally for leading the industry’s standards for land rehabilitation by taking seriously the environmental responsibility of its mining activities holding the “Best Rehabilitating Company of the Year” award fourteen years in a row and listed as Forbes top 15 local group companies. With a vision to help build her country’s fundamental infrastructure, her latest accomplishment was implementing Mongolia’s first technologically advanced and environmentally friendly cement plant that set new quality standards for Mongolian construction sector. As a result, MonCement project was recognized as EBRD’s “the first project of Mongolia with Gender and Social action plans” in 2016 and “Environment & Social Best Practice – Sustainability award” in 2017.
She has been selected as the one of the leading entrepreneurs for Forbes 30 under 30 list and also as the first female entrepreneur representing Mongolia at EY Entrepreneurial Winning Women Asia-Pacific. Currently serving as Board director of American Chamber for Commerce, Business Council of Mongolia, a member of Who's Who of Professionals Historical Society, Alpha Sigma Nu Honor Society and former Chapter chair of YPO Mongolia. As a mother of four, she’s a passionate supporter of women in business and children’s health through her family’s foundation to against poverty.
Монполимет Группын Гүйцэтгэх захирал байх хугацаандаа тэрээр Монгол улсдаа анх удаа хамгийн орчин үеийн техник технологитой, бүрэн автоматжсан, байгаль орчинд ээлтэй, импортыг орлох ЭКО цементийн үйлдвэрийн төсөл болох Монцемент үйлдвэрийн төслийг хэрэгжүүлсэн юм. Үүний дүнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас Монцемент төслийг 2016 онд “Жендэр ба нийгмийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй Монголын анхны төсөл”, 2017 онд “Байгаль орчин, нийгмийн хариуцлагын шилдэг төсөл-Тогтвортой хөгжлийг хангагч” төслөөр тус тус шалгаруулав.
Тэрээр Форбес сэтгүүлийн 30-аас доош насны шилдэг 30 бизнеэс эрхлэгчдийн нэгээр сонгогдож, Ази Номхон далайн бүс нутагт Монгол улсыг төлөөлсөн анхны эмэгтэй болсон юм. Н. Мөнхнасан нь Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ, YPO, Who's Who of Professionals Historical Society, Alpha Sigma Nu Honor Society зэрэг байгууллагуудын гишүүн юм. Дөрвөн хүүхдийн ээжийн хувьд тэрээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд, ядуурлын эсрэг төслүүдийг идэвхитэй дэмжигч нэгэн юм.
Тэрээр тус банкны Зүүн Азийн газарт Байгаль орчин хариуцсан Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр зэрэг бодлогын дэмжлэг, зээлийн санхүүжилтийн үйл ажиллагааг тэргүүлж байв. Ноён Рамачандран нь Ази болон Номхон далайн олон улс оронд бодлогын шинэтгэл хэрэгжүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг манлайлан ажилласан туршлагатай нэгэн. Тэрээр АНУ-ын Коллеж Парк хот дахь Мэрилэндийн Их сургуулийг Төрийн Удирдлагын магистрын зэрэгтэй, Энэтхэг Улсын Делигийн Эдийн Засгийн Их сургуулийг Хөгжлийн социологийн магистр зэрэгтэй төгссөн.
Азербайжаны иргэн ноён Руфат Алимарданов анх 1997 онд Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Вашингтон дахь оффист нэгдэж, үйлдвэрлэл, үйлчилгээ болон санхүүгийн зах зээлийн салбарыг хариуцан ажиллаж байв. Улмаар 2004 онд Москва дахь оффист томилогдон, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Зүүн Европын бизнес хөгжлийн багийг удирдаж, үйлдвэрлэл, үйлчилгээ (улмаар хөдөө аж ахуйн бизнес), нефть, хий, уул уурхайн салбарын асуудлыг эрхэлж байжээ. 2011 онд Киев, 2017 онд Истанбулд томилогдон ажиллаж байсан ноён Алимарданов 2019 оноос ОУСК-ийн Монгол дахь үйл ажиллагааг тэргүүлэхээр Суурин төлөөлөгчөөр томилогдсон юм. ОУСК-аас өмнө тэрбээр Азербайжан, Орос, Туркт арилжааны банкны секторт, мөн АНУ-д харилцаа холбооны салбарт ажиллаж байсан туршлагатай.