ШИНЭ PMP®-д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter нь эрхэм гишүүн Б.Адъяадаа дэлхийн хэмжээнд төслийн менежментийн алтан стандарт болох PMI Project Management Professional (PMP)® сертификат авсанд баяр хүргэж байна!
Б.Адъяа нь МУИС-ийг Банкны удирдлагын бакалавр, Бизнесийн удирдлагын магистр (MBA) зэрэгтэй. Тэрээр мөн Токио дахь ABK коллежид япон хэлний чиглэлээр суралцсан бөгөөд Япон хэлний (JLPT) N2 түвшиний гэрчилгээтэй.
Тэрээр мэргэжлийн ажлын гараагаа Худалдаа хөгжлийн банкнаас эхэлж, нягтлан бодогч, зээлийн мэргэжилтэн, хүний нөөцийн бодлого төлөвлөгч, инновацийн стратегич, төслийн менежер зэрэг олон албан тушаалыг хашиж байжээ. Тэрээр ХХБ-д ажиллах хугацаандаа суурь систем болон дижитал банкны шинэчлэлийн төслийг удирдаж байсан.
Одоогоор Монголын тэргүүлэгч даатгалын компаниудын нэг болох Тэнгэр даатгалд Бизнесийн ахлах шинжээчээр ажиллаж байна. Компанийн дунд хугацааны бизнесийн зорилгыг боловсруулах, даатгалын салбарын хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээнд тохирсон стратеги, бүтээгдэхүүн хөгжлийг боловсруулахад төвлөрөн ажиллаж байна.
Тэрээр Монголын банк, даатгалын салбарын хөгжил, дэвшилд гар бие оролцон төслийн удирдлагыг бизнесийн үйл ажиллагаанд үр ашигтай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Энэхүү PMP® гэрчилгээ нь түүний мэргэжлийн тасралтгүй хөгжил, төслийг хэрэгжүүлэхэд өндөр амжилт үзүүлэхийн төлөө зүтгэж байдгийн гэрч юм. Дэлхийн төслийн менежментийн стандартыг орон нутгийн нөхцөлд нэгтгэж, үр дүнтэй, тогтвортой ахиц дэвшил гаргахыг эрмэлздэг Б.Адъяа шиг мэргэжилтнүүд манай нийгэмд байгаадаа бид бахархаж байна.
PMI Mongolia Chapter нь Б.Адъяадаа энэхүү гайхалтай үйл явдалд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.
Дэлхийн жишигт нийцсэн төслүүдийг салбар даяар манлайлах чадвартай монгол мэргэжилтнүүдийн тоо нэгээр нэмэгдлээ.