ШИНЭХЭН PMI-PMOCP™-Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Бат-Эрдэнийн Адилбиш Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс (PMI-PMOCP)™ буюу Төслийн удирдлагын нэгжийн мэргэшсэн зэргийн сертификатаа гардан авсаныг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Түүний тасралтгүй суралцах, мэргэшлийн хөгжлийг дээшлүүлэх хичээл зүтгэл нь үнэхээр бусдад урам зориг өгдөг. Тэрээр өмнө нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн PMI-PMP® (Мэргэшсэн төслийн удирдагчийн зэрэг), PMI-CP™ (Барилгын Төслийн Мэргэшсэн зэрэг) гэрчилгээнүүдийг авсан бөгөөд энэ удаагийн PMI-PMOCP™ зэрэг нь үнэ цэнэд суурилсан Төслийн удирдлагын нэгжийг (PMO) байгуулах, удирдах, сайжруулах талаарх түүний мэдлэг туршлагыг эзэмшсэн мэргэжилтэн болохыг илтгэж байна.

Б.Адилбиш нь  одоогоор “Оюу Толгой” ХХК-д Барилга бүтээцийн зураг төслийн ахлах инженерээр ажилладаг. Мөн барилга, дэд бүтцийн зураг төслийн “Ричвелл Инженеринг” ХХК, “Урбан Девелопмент Консалтинг Групп” ХХК, “Мон-Энержи Консалт” ХХК зэрэг компаниудад Зөвлөх инженерээр ажилладаг. “Ремакс Топ” брокер оффист үл хөдлөх эд хөрөнгийн агентаар ажилладаг. Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга байгууламжийн бүтээцийн зураг төслийн зөвлөх инженер, Олон улсын санхүүгийн корпорацын EDGE ногоон барилгын үнэлгээний EDGE Эксперт зэрэг мэргэшлийн зэрэгтэй. Тэрээр Барилга.мн сэтгүүлийн Бодлогын зөвлөлийн гишүүн, Монголын барилгын инженерүүдийн холбооны гишүүн, Олон улсын төслийн удирдлагын институт болон тус институтийн Монгол дахь салбарын гишүүн, National Association of Realtor-н гишүүн, Инженеринг менежмент клубийн гишүүн. Өмнө нь “Таванбогд Холдингс” ХХК-д Барилга, худалдан авалт хариуцсан захирал, “Оюу Толгой” ХХК-д Төслийн инженер, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-н Төслийн нэгжид Төслийн менежер, “М Си Эс Проперти” ХХК-д Төслийн удирдах инженер, “Өрх” ХХК-д Зураг төслийн инженер зэрэг албан тушаалд ажилласан. Тэрээр 2024 онд хиймэл оюун ухаан суурилсан эрт илрүүлгийн NURA төвийн зайсан салбарын барилгын төсөл, 2023 онд Оюу толгойн далд уурхайн Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилга, байгууламжийн төсөл, 2019~2023 онуудад Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн 6 шинэ дэд төвийн төсөл, 2016~2019 онуудад Оюу толгойн далд уурхайн Чухал барилга байгууламжийн төсөл, 2012~2015 онуудад Асем виллаж хотхон, Будда Виста орон сууцны цогцолбор, Шангри-Ла цогцолбор зэрэг төслүүдэд ажилласан арвин туршлагатай нэгэн билээ.

Адилбишдээ Пи Эм Ай Монголиа Чаптэраас мэргэжлийн замналын энэхүү амжилтад баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!