ШИНЭХЭН PMI-ACP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Энэ удаад бид Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс олгодог PMI® Agile Certified Practitioner (PMI-ACP®)  буюу Мэргэшсэн Ажайл аргачлалын мэргэжилтэн  зэргийн сертификатыг гардан авсан Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Одсүрэнгийн Уянсайны  амжилтыг онцолж, түүнд халуун баяр хүргэж байна!

О.Уянсайн нь PMI®-ээс олгодог Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® сертификатыг эзэмшдэг бөгөөд одоо Гэрэгэ Системс ХХК-ийн Стратеги төлөвлөлт хариуцсан захирлаар ажилладаг. Тэрээр ажил мэргэжлийн гараагаа гарааны компаниудад программ хангамжийн инженерээр эхэлж, практик техникийн ур чадвар эзэмшсэнээр эхэлсэн. О.Уянсайн 2018 онд Гэрэгэ Системс ХХК-д ажиллаж эхэлсэнээс хойш IT бизнес шинжээч, Хүний нөөцийн менежер, IT төслийн менежер зэрэг олон янзын үүрэг гүйцэтгэн, Гэрэгэ Киоск, ЭрүүлМН, Гэрэгэ Эдютек, Өөртөө үйлчлэх киоскоор зээлийн үйлчилгээ үзүүлэх, Мэдээллийн аюулгүй байдлын ISO27001 стандартыг нэвтрүүлэх зэрэг төслүүдэд хувь нэмрээ оруулсан. Түүний ажил мэргэжлийн замнал нь техникийн мэдлэг чадвар болон удирдлагын туршлагыг хослуулсан бөгөөд үр өгөөжтэй шийдлүүдийг бий болгоход голлон анхаардаг.

Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Удирдлагын бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд Кардифф Метрополитан Их Сургуулиас Мэдээллийн Технологийн чиглэлээр Компьютерийн шинжлэх ухааны бакалаврын зэрэг хүртсэн байна.

Энэхүү сертификат нь түүний төслийн удирдлагын мэдлэг, ур чадвараа улам ахиулах,  тасралтгүй суралцах хүсэл эрмэлзлэлийн тод илрэл бөгөөд бусад гишүүд, хамтран ажиллагсаддаа үлгэр дууриал болж байгааг илтгэж байна.

Уянсайндаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт, амьдралд нь эрүүл энх, сайн сайхныг ерөөе!