🎉 Шинэхэн PMP® Энхсайханы Мөнхтуулд баяр хүргэе! 🎉

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Энхсайханы Мөнхтуул Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсан амжилтыг бид бахархалтайгаар онцолж байна.

Мөнхтуул  нь уул уурхай, технологи, борлуулалт зэрэг олон салбарт төслийн болон бүтээгдэхүүний менежментийн чиглэлээр өргөн туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр одоогоор Рио Тинто Монгол компанид Ахлах төслийн шинжээч албан тушаалд ажиллаж, олон улсын PMO багуудтай уялдуулан төслийн хэрэгжилтийг дэмжиж, санхүүгийн болон үйл ажиллагааны гол үйл явцуудыг хариуцан ажилладаг.

Өмнө нь тэрээр ТОКИ Апп (Юнител Групп)-д Бүтээгдэхүүний менежер-ээр ажиллаж, хэд хэдэн дижитал үйлчилгээний амжилттай зах зээлд нэвтрүүлж байсан ба бизнесийн хөгжил, оролцогч талуудтай харилцах, стратегийн төлөвлөлтийн гол чиглэлүүдэд идэвхтэй оролцож байсан.

Мөнхтуул БНХАУ-ын Шэньжэний их сургууль-ийг Бизнесийн удирдлага болон Утга зохиолын чиглэлээр төгссөн бөгөөд япон хэлний JLPT N1 түвшин, хятад хэлний HSK 6 түвшинд эзэмшсэн.  Тэрээр харилцааны өндөр ур чадвар, асуудал шийдвэрлэх чадамж, манлайлах хандлагаараа танигдсан нэгэн юм.

Мөнхтуулдаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Дэлхийн түвшинд аливаа салбарын төсөл удирдах чадвартайгаа батлан харуулсан монгол залуусын тоо дахин нэгээр нэмэгдлээ.