🎉 Шинэхэн PMP® Ганбатын Оюунгэрэлдээ халуун баяр хүргэе! 🎉

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн  эрхэм гишүүн Ганбатын Оюунгэрэл нь Project Management Institute (PMI®) байгууллагаас олгодог Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional (PMP®)) сертификатыг амжилттай гардан авсан  баярт мэдээг та бүхэнд дуулгахад таатай байна.

Ганбатын Оюунгэрэл нь БНХАУ-ын Олон улсын бизнес, эдийн засгийн их сургуульд бакалаврын зэрэг, АНУ-ын Корнеллын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Тэрээр ажлын гараагаа Жералд Металс компанийн Шанхай дахь салбарт зах зээлийн шинжээчээр эхлүүлж, олон улсын багуудтай нягт хамтран ажиллан, хурдтай өөрчлөгдөж буй бизнесийн орчинд үнэтэй туршлага хуримтлуулсан. Дараа нь Энержи Ресурс компанид ажиллаж, олон улсын тээвэр, логистикийн чиглэлээр гүнзгий судалгаа хийж, практик мэдлэгээ баяжуулсан.

Мөн АНУ-ын Силикон Валлейд стартап компанийн эрчимтэй, шинэлэг орчинд ажиллан, инноваци болон энтрепренершипийн чиглэлээр мэдлэг, ур чадвараа улам гүнзгийрүүлсэн. Түүнчлэн уул уурхай болон барилгын салбарт нарийн төвөгтэй төслүүдэд ажиллаж, манлайлал, стратегийн төлөвлөлтийн чиглэлээр онцгой туршлага хуримтлуулсан.

Оюунгэрэл нь асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбаруудын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд тууштай, хариуцлагатай ажилласаар ирсэн.

Тэрээр Нэйл Ирвин зохиолчийн “Алхимичид: Төв банкны гурван тэргүүн ба Түймэрт автсан дэлхий” номыг англи хэлнээс монгол хэл рүү хамтран орчуулсан ажээ.

Пи Эм Ай Монголиа Чаптэраас Оюунгэрэлдээ энэхүү онцгой үйл явдлыг тохиолдуулан халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Дэлхийн түвшинд аливаа салбарын төсөл удирдах чадвартайгаа батлан харуулсан монгол залуусын тоо дахин нэгээр нэмэгдлээ.