🎉 Шинэхэн PMP® Эрдэнэбилэгийн Ичинхорлоод баяр хүргэе! 🎉

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Эрдэнэбилэгийн Ичинхорлоо Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсан амжилтыг бид бахархалтайгаар онцолж байна.

Эрдэнэбилэгийн Ичинхорлоо нь уул уурхай, дэд бүтэц, барилгын төслүүдэд 8 жил гаруй ажилласан туршлагатай барилгын менежментийн мэргэжилтэн юм. Одоогоор Оюу Толгой ХХК “Састэйнинг Капитал” хэлтэст Төслийн Зардлын Зохицуулагчаар ажиллаж байна.

Оюу Толгой Гүний Уурхайн төсөл болон Таван толгой төмөр замын цогцолбор төв төсөл зэрэг томоохон төслүүдэд төслийн зардлын хяналт, гэрээний удирдлага, худалдан авалт, төсвийн гүйцэтгэл хяналтын чиглэлүүдээр мэргэшин ажилласан туршлагатай.

Э.Ичинхорлоо нь Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилгын Менежментийн Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй бөгөөд энэ нь түүний мэргэжлийн амжилтын үндэс суурь болжээ.

Ичинхорлоодоо Пи Эм Ай Монголиа Чаптэраас халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Дэлхийн түвшинд аливаа салбарын төсөл удирдах чадвартайгаа батлан харуулсан монгол залуусын тоо дахин нэгээр нэмэгдлээ.