ШИНЭХЭН PMI-ACP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Энэ удаад бид Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс олгодог PMI® Agile Certified Practitioner (PMI-ACP®)  буюу Мэргэшсэн Ажайл аргачлалын мэргэжилтэн  зэргийн сертификатыг гардан авсан Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Өлзийбатын Мөнхдаваагийн амжилтыг онцолж, түүнд халуун баяр хүргэж байна!

Ө.Мөнхдаваа нь PMI®-ээс олгодог Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® сертификатыг эзэмшдэг бөгөөд одоо APMC LLC(Agile Project Management Consulting) (Ажайл прожект менежмент консалтинг) ХХК-ийн Гүйцэтгэх захиралаар ажиллаж байна.

Тэрбээр нь өмнө нь Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежнент ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал, ITZone ХХК-д Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн төсөл, GREEN ERP төсөл, Хаан даатгал ХХК-д Удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай.

Ө.Мөнхдаваа нь Пи Эм Ай Монголиа Чаптэрийн төслийн удирдлагыг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжиж,   аливаа арга хэмжээнд цаг зав, мэдлэг чадвараа зориулан идэвхтэй оролцдог гишүүдийн нэг гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна. Тэрээр 2024 онд зохион байгуулагдсан их дээд сургуулийн оюутан залуусын дунд зохион байгуулсан анхны “Төслийн удирдлагын тэмцээн”-ийг хариуцан ажиллаж, амжилттай зохион байгуулсан билээ.  Энэхүү сертификат нь түүний төслийн удирдлагын мэдлэг, ур чадвараа улам ахиулах,  тасралтгүй суралцах хүсэл эрмэлзлэлийн тод илрэл бөгөөд бусад гишүүд, хамтран ажиллагсаддаа үлгэр дууриал болж байгааг илтгэж байна.

Мөнхдаваадаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр нь амжилт, амьдралд нь эрүүл энх, сайн сайхныг ерөөе!