🎉 ШИНЭХЭН PMI-CP™-Д БАЯР ХҮРГЭЕ!🎉

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Бат-Эрдэнийн Адилбиш Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн Барилгын мэргэжилтэн (PMI Construction Professional) PMI-CP  зэргийн сертификатаа гардан авсаныг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү гэрчилгээ нь Адилбишийн барилга, дэд бүтцийн нарийн төвөгтэй төслүүдийг удирдах гүнзгий мэдлэг, туршлагыг баталгаажууллаа. Энэхүү амжилт нь түүний төлөвлөлтөөс хэрэгжилт хүртэлх мэргэжлийн өндөр түвшний ур чадвар болон салбарын шилдэг туршлагыг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын салбарыг хөгжүүлэхэд оруулж буй чин зүтгэлийг харуулж байна.

Энэхүү амжилт нь түүний төслийн удирдлагын салбар дахь өргөн хүрээний мэдлэг, тууштай хичээл зүтгэлийг харуулж байна. Б.Адилбиш нь одоогоор барилга, дэд бүтцийн зураг төслийн “Ричвелл Инженеринг” ХХК, “Урбан Девелопмент Консалтинг Групп” ХХК, “Мон-Энержи Консалт” ХХК зэрэг компаниудад Зөвлөх инженерээр ажиллахын зэрэгцээ Ремакс Топ брокер оффист үл хөдлөх эд хөрөнгийн агентаар ажилладаг. Тэрээр Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга байгууламжийн бүтээцийн зураг төслийн зөвлөх инженер, Олон улсын төслийн удирдлагын институтийн Мэргэшсэн төслийн удирдагч (PMP)®, Олон улсын санхүүгийн корпорацын EDGE ногоон барилгын үнэлгээний EDGE Эксперт зэрэг мэргэшлийн зэрэгтэй. Мөн Барилга.мн сэтгүүлийн Бодлогын зөвлөлийн гишүүн, Монголын барилгын инженерүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Олон улсын төслийн удирдлагын институт болон тус институтийн Монгол дахь салбарын гишүүн, National Association of Realtor-н гишүүн, Инженеринг менежмент клубийн гишүүн. Адилбиш өмнө нь “Таванбогд Холдингс” ХХК-д Барилга, худалдан авалт хариуцсан захирал, “Оюу Толгой” ХХК-д Төслийн инженер, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-н Төслийн нэгжид Төслийн менежер, “М Си Эс Проперти” ХХК-д Төслийн удирдах инженер, “Өрх” ХХК-д Зураг төслийн инженер зэрэг албан тушаалд ажилласан. 2024 онд хиймэл оюун ухаан суурилсан эрт илрүүлгийн NURA төвийн зайсан салбарын барилгын төсөл, 2023 онд Оюу толгойн далд уурхайн Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилга, байгууламжийн төсөл, 2019~2023 онуудад Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн 6 шинэ дэд төвийн төсөл, 2016~2019 онуудад Оюу толгойн далд уурхайн Чухал барилга байгууламжийн төсөл, 2012~2015 онуудад Асем виллаж хотхон, Будда Виста орон сууцны цогцолбор, Шангри-Ла цогцолбор зэрэг төслүүдэд ажилласан туршлагатай.

Түүний уйгагүй хөдөлмөр зүтгэл, мэдлэгт тэмүүлсэн тасралтгүй эрмэлзэл нь үнэхээр урам зориг өгдөг.

Адилбишдээ Пи Эм Ай Монголиа Чаптэраас мэргэжлийн замналын энэхүү амжилтад баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!