ПИ ЭМ АЙ МОНГОЛИА ЧАПТЭРИЙН ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН УУЛЗАЛТ 2025 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн Жилийн тайлангийн уулзалт 2025 оны 2-р сарын 19-ний үдэш Best Western Premier Tuushin зочид буудлын Сүлд танхимд амжилттай болж өндөрлөв.

Уулзалтыг  Чаптэрийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тэмүүл (PMP®, PMI-ACP ®, Certified SAFe® 5 Agilist) хөтлөн явууллаа.

Энэхүү уулзалтанд Монголиа Чаптэрийн Удирдах зөвлөлийн гишүүд, Зөвлөх хорооны гишүүдийн төлөөлөл  болон манай 50 гаруй гишүүд ирж оролцлоо.

Уулзалтын үеэр Пи Эм Ай байгууллагын Ази Номхон далайн 9-р бүсийн Чаптэрын оролцоог хариуцсан мэргэжилтэн Yolanda Kim мэндчилгээ дэвшүүлж, Чаптэрийн 2024 онд хийсэн гол ажил, арга хэмжээнүүдийг хураангуйлан тайлагнасан видео үзүүлж, 2024 оны тайлан болон 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг гишүүддээ танилцууллаа. 2024 он манай Чаптэрийн 10 жилийн ой тохиосон онцлог жил байсан бөгөөд гишүүдийн тоо өмнөх оноос 2 дахин өсөж бид улам олуулаа болсон амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил болж өнгөрлөө.

Мөн Пи Эм Ай Чаптэрийн зүгээс Монгол Улсад төслийн удирдлагын мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сургагч багш нар болон мэдлэг чадвар, сэтгэл зүтгэл, цаг хугацаагаа зориулж ажилласан сайн дурын ажилтнуудад өргөмжлөл гардуулж алдаршуулав.

Уулзалтын үеэр гишүүд хоорондоо уулзаж, шинэ гишүүдтэйгээ танилцаж, ажил мэргэжлийн болон Чаптэраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, сонирхсон сэдвээрээ халуун дотно яриа өрнүүлж нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөлөө.

Уулзалтад хүрэлцэн ирж оролцсон гишүүддээ гүн талархал илэрхийлье. Удахгүй  дараагийн уулзалт, арга хэмжээний үеэр эргэн уулзацгаая.