“ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ: МАРГААШИЙН АМЖИЛТЫН ТҮҮХИЙГ БҮТЭЭХ НЬ” олон улсын бага хурал 2024

Маргаашийн амжилттай түүхийг бүтээх, мэргэжлийн төслийн менежерүүд, шийдвэр гаргагчид, манлайлагчдын хамгийн том чуулган дахин эргэн ирлээ!

Пи Эм Ай Монголиа Чаптэр (PMI® Mongolia Chapter) -аас жил бүр зохион байгуулдаг олон улсын бага хурлыг “ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ: МАРГААШИЙН АМЖИЛТЫН ТҮҮХИЙГ БҮТЭЭХ НЬ” сэдвийн хүрээнд 10-р сарын 12-ний өдөр UB Hotel Event Hall-д зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна.

Энэ жил бид төслийн удирдлагын туршлага, шинжлэх ухаан, мэргэжлийг хөгжүүлэхэд Монгол Улсын ололт амжилт, сургамжийг онцолж, төслийн менежментийн сүүлийн үеийн дэлхийн чиг хандлага, томоохон туршлагуудаас хуваалцах болно.

Санал бодлоо бодит ажил хэрэг, үр дүн болгож, хүрээллээ тэлэн илүү амжилттай түүхийг бүтээхийн төлөө хамтдаа нэгэн дор цуглацгаая!