ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

?Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсан манай Чаптэрийн гишүүн Бат-Эрдэнийн Мишээлдээ баяр хүргэе!???

Б.Мишээл нь барилга, дэд бүтцийн салбарт Төслийн менежерээр ажиллаж, дэд бүтцийн төслүүдийг удирдан ажилладаг. Түүний хэрэгжүүлж буй олон улсын төслүүдэд ХБНГУ-ын хамтрагчтай Баянхошуу Дэд төвийн төсөл, БНХАУ-ын хамтрагчтай Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг шинэчлэх төсөл, Бүгд Найрамдах Австрали Улсын хамтрагчтай Дархан хотын Цэвэр усны шугам сүлжээг шинэчлэх болон ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл багтаж байна.

Тэрбээр Күинсландын Их Сургуулийг Бизнесийн ахисан түвшний магистр, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Санхүүгийн удирдлагын бакалавр зэргээр төгссөн.

Б.Мишээлдээ ПиЭмАй Монголиа Чаптэраас баяр хүргэж, ажил хөдөлмөр нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!???

???Дэлхийн түвшинд төсөл хэрэгжүүлэх чадвартайгаа нотолсон монгол залуусын тоо нэгээр нэмэгдлээ.

Comments

  • No comments yet.
  • Add a comment