ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсан манай Чаптэрийн гишүүн Чүлтэмсүрэнгийн Сүрэндээ баяр хүргэе!

Ч. Сүрэн нь Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэрбээр одоо Тайваны олон улсын байгууллага болох ICDF нэрэмжит тэтгэлгээр National Chengchi University-д IMBA зэргээр суралцаж байгаа.

Ч.Сүрэн 2020 оноос одоог хүртэл (2022 оноос зайнаас) Бульдорс Мон ХХК-д гадаад харилцаа, ханган нийлүүлэлт хариуцан ажиллаж байна. Тэрбээр барилгын салбарын шилдэг төслүүдтэй хамтран ажиллаж хаалга нийлүүлэх, угсрах шийдэл гаргах төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай.

Сүрэндээ ПиЭмАй Монголиа Чаптэраас баяр хүргэж, ажил хөдөлмөр, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе!

Дэлхийн түвшинд төсөл хэрэгжүүлэх чадвартай монгол залуусын тоо нэгээр нэмэгдлээ.

Comments

  • No comments yet.
  • Add a comment