ПАНЕЛИСТ ОБЗЕРВ КОНСАЛТИНГ ЗҮБ-ЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ДАШДАРЖААГИЙН ОТГОНБАТ -Г ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

“ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурлын хэлэлцүүлгийн зочин Панелист Дашдаржаагийн Отгонбатыг та бүхэндээ танилцуулж байна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://pmiconference.mn/

Дашдаржаагийн Отгонбат ШУТИС-ийг Геологи хайгуулын өрөмдлөгийн технологийн инженер мэргэжлээр төгссөн, СЭЗДС -д Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр Обзерв Консалтинг ЗҮБ-ын үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Д.Отгонбат нь Бизнесийн удирдлага, Менежментийн мэргэшсэн зөвлөх бөгөөд  Удирдлагын тогтолцооны аудитор юм. Тэр PECB баталгаажуулалтын байгууллагын Гэрчилгээтэй сургагч багш, Олон Улсын ISO 9001, ISO 50001 стандартуудын Олон Улсын Тэргүүлэх зэрэгтэй аудитор бөгөөд Удирдлагын тогтолцооны дотоод, хөндлөнгийн аудитаар мэргэшин ажиллаж байна. Д.Отгонбат нь олон улсын ISO стандартуудыг нэвтрүүлэх,  хэрэгжүүлэх, Байгууллагын стратегийн хүрээ, Байгууллагын тогтвортой хөгжил, Хүний нөөцийн хөгжил, Бизнесийн оношилгоо болон Стратегийн удирдлагын чиглэлээр сургалт зохион байгуулж зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Тэрбээр Олон улсын ISO  стандартуудыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, Процессын сайжруулалт, Six Sigma хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ, баталгаажуулалт болон хөндлөнгийн аудитын 50 гаруй төсөл дээр удирдагч, зөвлөх, сургагч багш болон ахлах аудитораар ажилласан туршлагатай. Д.Отгонбат “Чанарын филлософи” номын зохиогч бөгөөд уг бүтээл нь 2020 онд хэвлэгдэн гарсан байна.

Comments

  • No comments yet.
  • Add a comment