“ПИ ЭМ АЙ МОНГОЛИА ЧАПТЭР”-ИЙН 2023 ОНЫ 9-Р САРЫН УУЛЗАЛТ

“ПИ ЭМ АЙ МОНГОЛИА ЧАПТЭР”-аас 2023 оны ээлжит олон нийтэд нээлттэй 9-р сарын уулзалтад та бүхнийг урьж байна.

Энэ удаагийн зочноор Хаан банкны Technical Product Manager Галсандаш овогтой Алтанчимэг уригдан оролцож “Disciplined Agile and DATM Certifications” сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, өөрийн туршлагаасаа хуваалцах гэж байгааг дуулгахад таатай байна.

Г. Алтанчимэг Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс олгодог Agile Certified Practitioner (PMI-ACP®) буюу Мэргэшсэн Ажайл аргачлалын мэргэжилтэн бөгөөд Disciplined Agile®Senior Scrum Master (DASSMTM) зэргийн сертификатыг авсан Монгол Улсын анхны  мэргэжилтэн юм.

Г.Алтанчимэг нь  Хаан банкны eKYC (Know Your Customer) буюу Харилцагчдыг зайнаас танин баталгаажуулах болон Цахим сувгаар банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж буй Value Stream-ийн Technical Product Manager-ээр ажиллаж байна. Тэрбээр өмнө нь Скайтел ХХК -д Програм хангамжийн инженер, Ахлах систем инженер, Хаан банкинд  Төслийн менежер, Хөтөлбөрийн менежер, Портфолио менежерээр тус тус ажиллаж байсан туршлагатай.

Хэзээ: 2023 оны 9 сарын 27-ны өдөр, 18:30-19:30 цагт

Хаана: Cosy Club Ulaanbaatar, NCP building, Chinggis Avenue-15

Бүртгэл: Та дараах холбоосоор нэвтэрч уулзалтанд оролцох бүртгэлээ баталгаажуулаарай.

Бүртгэл үнэ төлбөргүй: https://forms.office.com/r/atqEV4iTX1

Comments

  • No comments yet.
  • Add a comment