
“ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурлын хэлэлцүүлгийн зочноо та бүхэндээ танилцуулж байна.
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://pmiconference.mn/
А.Индра нь Монголиа Талент Нэтворк ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлын албыг хашдаг бөгөөд карьер хөгжил, хүний нөөцийн чиглэлээр Монголын топ компаниудад 11 жил ажилласан туршлагатай. Тэрээр “Дарбигийн их сургууль”-д (University of Derby) Бизнесийн удирдлагаар бакалаврын зэрэг, “Санхүү эдийн засгийн засгийн их сургууль”-д Бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалжээ. Түүний хувьд Монголиа Талент Нэтворк компанийн ажлын зарын платформ болох Worki-г зах зээлд нэвтрүүлэх, бүтээгдэхүүн болон бизнес хөгжлийг шинэ түвшинд авчирч чадсан, хүний нөөцийн төдийгүй удирдлагын түвшинд амжилттай ажиллаж буй залуу манлайлагчдын нэг юм.
Хэзээ: 2023 оны 10-р сарын 14-нд
Хаана: MPM Event Hall
Та дараах холбоосоор орж тасалбараа захиалж аваарай: https://shoppy.mn/products/annualconference2023