
“ПИ ЭМ АЙ МОНГОЛИА ЧАПТЭР”-аас 2023 оны ээлжит олон нийтэд нээлттэй 3-р сарын биечилсэн уулзалтад та бүхнийг урьж байна.
Энэ удаагийн зочноор Хасбанкны Цахим банкны албаны менежер Б.Болор-Эрдэнэ PMP®&PMI-PBA® уригдан оролцож Төслийн удирдлага дахь бизнес шинжилгээ болон Мэргэшсэн Бизнес шинжээч PMI PBA зэргийн талаар сэдвээр илтгэл тавьж өөрийн туршлагаасаа хуваалцах гэж байгааг дуулгахад таатай байна.
Б.Болор-Эрдэнэ нь Төслийн менежер, бизнесийн шинжээчээр банкны салбарт ажиллаж байсан арвин их туршлагатай. Тэрбээр олон улсын Төслийн удирдлагын институтаас олгодог Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Төслийн Мэргэшсэн удирдагч (PMP®) гэрчилгээг 2018 оны 6-р сард улмаар 2020 оны 5-р сард Мэргэшсэн Бизнес Шинжээч (PMI-PBA®) гэрчилгээг тус тус гардан авсан юм.
Хаана: Блю Скай Зочид буудал, Топаз танхим
Хэзээ: 2023 оны 3-р сарын 31 | 18:30 – 19:30
Бүртгэл: Бүртгэлийн анкет бөглөнө (Бүртгэл үнэ төлбөргүй)
Бүртгэлийн холбоос: https://forms.office.com/r/Mk0RUizuE3