ПИ ЭМ АЙ МОНГОЛИА ЧАПТЭРИЙН 2023 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН УУЛЗАЛТ

3 жил үргэлжилсэн Коронавируст халдварын (COVID-19) хязгаарлалтын дараа  Пи Эм Ай Монголиа Чаптэрийн 2023 оны Жилийн тайлангийн биечилсэн уулзалт 2023 оны 1-р сарын 25-ны Лхагва гарагт NCP building-ийн 1 давхарт байрлах Cosy Club Ulaanbaatar ресторанд болох гэж байгааг дуулгахад таатай байна.

Чаптэрийн бүх гишүүдийг зөвхөн гишүүдэд зориулсан Жилийн тайлангийн уулзалтад  хүрэлцэн ирж оролцохыг хүндэтгэлтэйгээр урьж байна.

Бид энэ уулзалтыг аль болох интерактив хэлбэрээр гишүүд хоорондоо  болон  төслийн туршлагатай удирдагч гишүүдтэй нетворк хийх  боломжтой байхаар зохион байгуулахыг зорьж байгаа билээ. Та бүхэн уулзалтандаа идэвхтэй оролцоорой.

Жилийн тайлангийн уулзалтын хөтөлбөр:

✔ Нээлт

✔  Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд болон Зөвлөх хорооны гишүүдийн товч танилцуулга

✔ Пи Эм Ай Монголиа Чаптэрийн Ерөнхийлөгчийн мэндчилгээ

✔2022 оны онцлох үйл явдлууд, 2023 оны гол анхаарах зүйлс

✔  PMI 9-р бүсийн удирдлагын мэндчилгээ

✔  Үдшийн зоог

✔  2023 оны гол арга хэмжээнүүд

✔ Хөгжөөнт хэсэг

✔ Талархал илэрхийлэх, нэтворкинг хэсэг

Хэзээ: 2023 оны 1-р сарын 25-ны Лхагва гараг | 18: 30-20: 30

Бүртгүүлэх линк: https://forms.office.com/r/NafLT6C7tz

Та бүхэн бүртгэлээ 2023 оны 1-р сарын 23 -ны Даваа гаригийн 18:00 цагаас өмнө баталгаажуулаарай.

 

Comments

  • No comments yet.
  • Add a comment