Notice: _load_textdomain_just_in_time функцийг буруу гэж дуудсан. Translation loading for the my-listing domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Дэлгэрэнгүй мэдээллийг WordPress дээр дибаг хийх талаар үзнэ үү. (Энэ мессежийг 6.7.0 хувилбарт нэмсэн.) in /opt/bitnami/myapp/htdocs/wp-includes/functions.php on line 6114
Түгээмэл асуултууд – Төслийн удирдлагын менежмэнт Монгол

Түгээмэл асуултууд

Төслийн удирдлагатай танилцаад зогсохгүй ба төслийн удирдлагын сургалтаар дамжуулан хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүдийг амжилттай зохион байгуулж, удирдах мэдлэг, арга хэрэгсэл болон ур чадварыг эзэмшинэ.

Төслийн Удирдлагын Институтийн Монгол дахь салбар нь анхан болон дунд шатны цахим сургалт зохион байгуулагдаг.

 ГишүүнГишүүн бус
Анхан шатны цахим сургалт (2 цаг 30 минут)75,000100,000
Дунд шатны цахим сургалт (2 цаг 30 минут)75,000100,000
   
  • Сургалтын үндсэн материал болон бусад загвар маягтууд
  • Төслийн удирдлагын мэдлэгийн 3 цагийн сертификат

PMP® (Төслийн мэргэшсэн удирдагч) зэрэгтэй Төслийн Удирдлагын туршлагатай   Монгол мэргэжилтэнүүд

 

Сургагч багш нар:

PMP® нь Project Management Professional (Төслийн мэргэшсэн удирдагч) нэрийн товчлол бөгөөд (PMI®)-аас олгодог олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, танигдсан зэрэг юм.

Энэ нь танд дотоод болон олон улсын төслүүдийг удирдах харьцангуй давуу талыг олгоно.

Төслийн удирдлагын PMBOK 7 гарын авлагын дагуу 8 талбар, төслийн Бизнес анализ болон Ажайл төслийн удирдлага сэдвээр сургалт үохион байгуулдаг.  

Анхан болон дунд шатны сургалтууд монгол болон англи хэл дээр явагддаг. 

PDU нь Professional Development Units (Мэргэжлийн хөгжлийн оноо) нэрийн товчлол бөгөөд CAPM® зэргээс бусад бүх (PMI®)-ийн зэрэг эзэмшигч нь зэргээ хүчинтэй хадгалахад шаардлагатай оноо юм. PDU оноо нь таны мэргэжлийн хөгжлийг хэмжих нэгж бөгөөд Continuing Certification Requirements (CCR) program буюу Зэргээ Хүчинтэй Хадгалах Шаардлагын хөтөлбөрийн нэг хэсэг ба таны батламжлагдсан чадамж байнга шинэчлэгдэж байх нөхцөлийг хангана. 1 PDU оноо = 1 цагийн сургалт/үйл ажиллагаа. PDU оноо цуглуулах талаар илүү мэдээллийг дараах линкээс авна уу: http://www.pmi.org/certifications/maintain/earn-pdus

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн дараах үйл ажиллагаанд хамрагдсанаар PDU оноо цуглуулах боломжтой:

1. Пи Эм Ай Монголиа Чаптэраас зохион байгуулдаг сургалтуудад хамрагдах

2. Сарын уулзалтад оролцсоноор (сар бүрийн сүүлийн Лхагва гарагт зохион байгуулагддаг)

3. Жил бүр зохион байгуулагддаг Олон улсын бага хуралд оролцсоноор

4. Пи Эм Ай Монголиа Чаптэрт сайн дурын ажил хийсэн цагаар

5. Сургалт орох, менторинг хийх замаар мэдлэгээ хуваалцах; мэдлэг бүхий сэдвийг аливаа үйл ажиллагаанд ашиглаж бусдад таны туршлагаас суралцах боломжийг олгосоноор 

3 жилийн хугацаанд 60 PDU оноо3 жил хугацаанд 30 PDU оноо
PMP®
Project Management Professional
PMI-ACP®
PMI Agile Certified Practitioner
PfMP®
Portfolio Management Professional
PMI-SP®
PMI Scheduling Professional
PgMP®
Program Management Professional
PMI-RMP®
PMI Risk Management Professional
PMI-PBA®
PMI Professional in Business Analysis

PDU оноог цуглуулах хугацаа 3 жилийн мөчлөгтэй байдаг. 5 жилийн мөчлөг дуусахаас өмнө та дахин шатгалт өгөх шаардлагатай болно.