“Пи Эм Ай Монголиа Чаптэр” ивээн тэтгэгч байгууллагууддаа талархлаа илэрхийллээ

“Пи Эм Ай Монголиа Чаптэр”-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын төслийн удирдлагын бага хурлыг 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан билээ. Энэхүү хурлын ивээн тэтгэгч байгууллагууддаа талархсанаа илэрхийлэхээр зургаадугаар сарын 30-ны өдөр “Wine and Cheese” үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд ивээн тэтгэгч 12 байгууллага, 14 медиа компанийн төлөөллүүд уригдан ирж талархлын бэлэг хүлээн авч, хоорондоо танилцан нэг оройг өнгөрүүллээ.

“Пи Эм Ай Монголиа Чаптэр” ГҮТББ-аас “Шинэ Үе – Шинэ Чадвар” нэртэйгээр олон улсын хурлыг 2022 оны аравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Залуучуудад чиглэсэн энэхүү хуралд салбар

салбарын шилдэг залуус оролцож, хоёр хоногийн туршид хоорондоо нетворкинг хийж, шинэ үед шаардагдах ур чадваруудыг талаар олон сонирхолтой мэдээллийг хүлээж авах боломж нээгдэнэ. Мөн энэ хуралд Пи Эм Ай Глобал төлөөлөл болон манай бүсийн төлөөлөл оролцож, өөрсдийн туршлагаасаа хуваалцана.

 

Comments

  • No comments yet.
  • Add a comment