“ПИ ЭМ АЙ МОНГОЛИА ЧАПТЭР”-ИЙН 2021 ОНЫ 11-Р САРЫН УУЛЗАЛТ
Ковид бидний ажил, хувийн амьдралд ч урьд өмнө байгаагүй их хэмжээний стресс, тодорхойгүй байдлыг бий болгосон. Энэ нь төслийн менежментэд мөн сөрөг нөлөө үзүүлдэг.
Төслийн менежерүүд төслийн багаа үр дүнтэй удирдахын тулд олон бэрхшээлтэй тулгардаг ба шинжлэх ухаан болон баримт нотолгоо дээр суурилсан шийдэл гаргах шаардлагатай байдаг.
Энэ сарын зочин илтгэгч Бэн Ампил нь тархи судлалын дасгалжуулагч бөгөөд мэдрэл судлалын чиглэлээр Harvard University (АНУ), Copenhagen Business School for NeuroMarketing (Дани), Academy of Neuroscience and Education (Их Британи), Neuroscience Academy (Австрали), Neuroscience School (Канад) зэрэг сургуулиудын сургалтанд хамрагдан албан ёсны гэрчилгээг авсан.
Тэрээр төслийн менежментийн тархи судлал (Бетмэний арга) сэдвээр маш сонирхолтой илтгэлийг та бүхэнтэй хуваалцах болно.
Цахим платформ: Zoom
Хэзээ: 2021 оны 11-р сарын 24 | 18:00 – 19:00 цагт
Бүртгэл: Та дараах холбоосоор нэвтэрч манай цахим уулзалтад оролцох бүртгэлээ баталгаажуулаарай. Бүртгэл үнэ төлбөргүй. https://forms.office.com/r/SvXzE385jw
Манай арга хэмжээ цагтаа эхлэх тул зочин та 17:55 гэхэд бүртгүүлсэн и-мэйл хаягаараа нэвтрээрэй.
The group of companies under her management are in various business sectors of Mongolia including mining,mineral explorations, rehabilitation, construction and production of building materials consisting close to 1000+ employees. Monpolymet Group is recognized nationally for leading the industry’s standards for land rehabilitation by taking seriously the environmental responsibility of its mining activities holding the “Best Rehabilitating Company of the Year” award fourteen years in a row and listed as Forbes top 15 local group companies. With a vision to help build her country’s fundamental infrastructure, her latest accomplishment was implementing Mongolia’s first technologically advanced and environmentally friendly cement plant that set new quality standards for Mongolian construction sector. As a result, MonCement project was recognized as EBRD’s “the first project of Mongolia with Gender and Social action plans” in 2016 and “Environment & Social Best Practice – Sustainability award” in 2017.
She has been selected as the one of the leading entrepreneurs for Forbes 30 under 30 list and also as the first female entrepreneur representing Mongolia at EY Entrepreneurial Winning Women Asia-Pacific. Currently serving as Board director of American Chamber for Commerce, Business Council of Mongolia, a member of Who's Who of Professionals Historical Society, Alpha Sigma Nu Honor Society and former Chapter chair of YPO Mongolia. As a mother of four, she’s a passionate supporter of women in business and children’s health through her family’s foundation to against poverty.
Монполимет Группын Гүйцэтгэх захирал байх хугацаандаа тэрээр Монгол улсдаа анх удаа хамгийн орчин үеийн техник технологитой, бүрэн автоматжсан, байгаль орчинд ээлтэй, импортыг орлох ЭКО цементийн үйлдвэрийн төсөл болох Монцемент үйлдвэрийн төслийг хэрэгжүүлсэн юм. Үүний дүнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас Монцемент төслийг 2016 онд “Жендэр ба нийгмийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй Монголын анхны төсөл”, 2017 онд “Байгаль орчин, нийгмийн хариуцлагын шилдэг төсөл-Тогтвортой хөгжлийг хангагч” төслөөр тус тус шалгаруулав.
Тэрээр Форбес сэтгүүлийн 30-аас доош насны шилдэг 30 бизнеэс эрхлэгчдийн нэгээр сонгогдож, Ази Номхон далайн бүс нутагт Монгол улсыг төлөөлсөн анхны эмэгтэй болсон юм. Н. Мөнхнасан нь Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ, YPO, Who's Who of Professionals Historical Society, Alpha Sigma Nu Honor Society зэрэг байгууллагуудын гишүүн юм. Дөрвөн хүүхдийн ээжийн хувьд тэрээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд, ядуурлын эсрэг төслүүдийг идэвхитэй дэмжигч нэгэн юм.
Тэрээр тус банкны Зүүн Азийн газарт Байгаль орчин хариуцсан Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр зэрэг бодлогын дэмжлэг, зээлийн санхүүжилтийн үйл ажиллагааг тэргүүлж байв. Ноён Рамачандран нь Ази болон Номхон далайн олон улс оронд бодлогын шинэтгэл хэрэгжүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг манлайлан ажилласан туршлагатай нэгэн. Тэрээр АНУ-ын Коллеж Парк хот дахь Мэрилэндийн Их сургуулийг Төрийн Удирдлагын магистрын зэрэгтэй, Энэтхэг Улсын Делигийн Эдийн Засгийн Их сургуулийг Хөгжлийн социологийн магистр зэрэгтэй төгссөн.
Азербайжаны иргэн ноён Руфат Алимарданов анх 1997 онд Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Вашингтон дахь оффист нэгдэж, үйлдвэрлэл, үйлчилгээ болон санхүүгийн зах зээлийн салбарыг хариуцан ажиллаж байв. Улмаар 2004 онд Москва дахь оффист томилогдон, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Зүүн Европын бизнес хөгжлийн багийг удирдаж, үйлдвэрлэл, үйлчилгээ (улмаар хөдөө аж ахуйн бизнес), нефть, хий, уул уурхайн салбарын асуудлыг эрхэлж байжээ. 2011 онд Киев, 2017 онд Истанбулд томилогдон ажиллаж байсан ноён Алимарданов 2019 оноос ОУСК-ийн Монгол дахь үйл ажиллагааг тэргүүлэхээр Суурин төлөөлөгчөөр томилогдсон юм. ОУСК-аас өмнө тэрбээр Азербайжан, Орос, Туркт арилжааны банкны секторт, мөн АНУ-д харилцаа холбооны салбарт ажиллаж байсан туршлагатай.