Notice: _load_textdomain_just_in_time функцийг буруу гэж дуудсан. Translation loading for the my-listing domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Дэлгэрэнгүй мэдээллийг WordPress дээр дибаг хийх талаар үзнэ үү. (Энэ мессежийг 6.7.0 хувилбарт нэмсэн.) in /opt/bitnami/myapp/htdocs/wp-includes/functions.php on line 6114
Төслийн удирдлага 21-р зуунд – Төслийн удирдлагын менежмэнт Монгол

Төслийн удирдлага 21-р зуунд

Three Ireland компаний хөрөнгө оруулалтын удирдах албан тушаалтан Jackie Glynn Harvey Nash –ын хамгийн сүүлд зохион байгуулагдсан Diversitech уулзалтан дээр ярьсан яриандаа хувийн хөгжлийн хэрэгцээ, манлайлах болон харьцааны ур чадварын өсөж байгаа ач холбогдол,  Project Management Institute Irish Chapter –ын ирээдүйн манлайлагчдыг мэдлэгээр хангахад авч буй аргыг онцолсон юм.

Маш олон хүнд аж үйлдвэрийн хувьсгалын санаа бүрэн дунд сургуулийн сурах бичгээр хязгаарлагдаж, 18-р зууны Английн төмөр замын савссан уур, бүтцээс цааш давж хардаггүй. Гэвч өндөр технологийн дэвшил гарч ирснээр энэ нь улам ихэссээр байна. Тийм ч болохоор Дэлхийн эдийн засгийн форумын үндэслэгч, гүйцэтгэх дарга Клаус Швабын хэлснээр бид 4 дэх аж үйлдвэрийн хувьсгалын дунд үсрэн орж байгаа аж.

Анхны аж үйлдвэрийн хувьсгал уур болон усан эрчим хүчтэй үйлдвэрлэлийн механик төхөөрөмж байсан бол 2дох аж үйлдвэрийн хувьсгал бол хөдөлмөрийн хуваарилалт, цахилгаан ба бөөнөөр үйлдвэрлэх үр дүн байв. 3дах нь цахилгаан бараа, мэдээллиййн технологи болон автоматжуулагдсан үйлдвэрлэл. Одоо 4дэх аж үйлдвэрийн хувьсгал асар хүчтэй тооцоолол, оюун ухаант роботууд болон юмсын интэрнэт буюу IoT болох аж.

Түүхэнд хэзээ ч байгаагүйгээр бид олон нээлтийг хийж байна. Өмнөх аж үйлдвэрийн хувьсгалуудтай харьцуулахад хиймэл оюун ухаан, робот, IoT, автомат тээврийн хэрэгсэл, 3D хэвлэлт, нанотехнологи, биотехнологи, эд юмсийн шинжлэх ухаан, энергийн хуримтлал болон квант тооцоолол гэх мэт салбарууд дахь технологийн шинэ нээлтүүд гарснаар 4дэх аж үйлдвэрийн хувьсгал нь тэгш шугамын дагуу бус илтгэгч функцын дагуу хөгжиж байна гэхэд буруудахгүй.

Эдгээр дэвшилтэй нийлээд олон тербум хүнийг холбосон , урьд хожид үзээгүй мэдээллийг боловсруулах хүчин чадал, хадгалах багтаамж , мэдээлэлд нэвтрэх боломжтой гар утасны сүлжээ байна.

Тэр ч байтугай энэ нь орон бүрийн ихэнхи салбарыг эвдэж байна.

Эдгээр өөрчлөлт нь өргөн хүрээнд үйлдвэр, удирдлага болон засаглалын цоо шинэ өөрчлөлт хийх хэрэгтэй болсныг тунхаглаж байна.

Эдгээр өөрчлөлт нь өргөн хүрээнд үйлдвэр, удирдлага болон засаглалын цоо шинэ өөрчлөлт хийх хэрэгтэй болсныг тунхаглаж байна.

Технологийн нээлтүүдийн хажуугаарх салбаруудын өөрчлөлт болон нуран уналтын цар хүрээг авч үзэхэд, 4дэх аж үйлдвэрийн хувьсгалд шаардагдах өөрчлөлтийн зэрэг нь зөвхөн амжилттай хөтөлбөр болон төслөөр хэрэгжиж чадах нь тодорхой юм.

Энэ нь төслийн удирдагчид зөвхөн мэргэжлийн ур чадвар болон төслийн удирдлагын аргачлалд чадамгай байхаас гадна манлайлах болон харьцааны чадвартаа анхаарах хэрэгтэй болсон гэсэн үг юм.

Төслийн удирдлагын мэргэжлийн тэргүүлэгч байгууллагууд энэ хэрэгцээг сайтар дэмжддэг.  Мэдээж Project Management Institute (PMI) төслийн удирдагч нарыг байнгын мэргэжлийн түвшинд хөгжиж байхыг шаардаж , зохистой ур чадварын бүрдэл – мэргэжлийн , манлайллын болон стратеги-бизнесийн удирдлагын мэргэшлийн нэгдэл болох “авьяас ур чадварын гурвалжин”-г тайлбарладаг. Үүнтэй адилхнаар, Олон улсын төслийг удирдлагын холбоо “авьяас чадлын нүд”-ийг тодорхойлохдоо харьцаа, хам сэдвийн болон мэргэжлийн чадварыг онцолдог.

Бизнесийн орчинд, бодит үр ашигт нөлөөлөх удаан хагаацааны төлөвлөгөөт бодлогыг дэмжиж чадах манлайллын болон бизнесийн удирдлагын нэмэлт ур чадваруудыг улам олон компаниуд хүсэмжлэж байна.

Харвардын их сургуулийн судалгааны дагуу ажилчид нь нэг үүргээс нөгөө үүрэгт, нэг төслөөс нөгөө төсөлрүү шилждэг 21-р зууны ажлын байр нь нийгэмших ур чадвар болох бусдыг ойлгох, хамтран ажиллахыг сурдаг сургуулийн өмнөх бэлтгэл ангитай их төстэй байгаа нь гайхмаар.

Хэрвээ бид 21-р зууны ажилд хүмүүсийг бэлтгэж, ур чадварт нь нөлөөлөхөөр бол сургалтын системд нь уг ур чадварыг суулгаж эхлэн хөрөнгө оруулах нь нэн чухал юм.

Миний бодлоор хэрвээ бид 21-р зууны ажилд хүмүүсийг бэлтгэж, ур чадварт нь нөлөөлөхөөр бол сургалтын системийн 2 дох шатанд нь уг ур чадварыг суулгаж эхлэн хөрөнгө оруулах нь нэн чухал юм.

Ирландын шинэчилсэн дунд сургуулийн батламжийн шаардлага дээр идэвхи оролцоотой сургуулилах, бүтээлч байдал, шинэ сачаалга болон эдгээрийг оруулсан гол ур чадварыг онцолж байна.

Ирландын PMI нь миний бие болон сайн дурын ажилчдаас бүрдсэн гол багийн удирдлаган доор удаахь санаачлигыг гаргаж уг ур чадваруудтай холбоотой яриа хэлэлцүүлгийг дэмжих чухал үүргийг гүйцэтгэж байна.

Ирландын PMI нь Dublin хотын тоотой хэдэн бүрэн дунд сургуулиуд дээр шилжих жилийн 8 долоо хоногийн хичээлийн журмаар төслийн удирдлагын сургалтыг амжилттай оруулаад байна.

Сургуулиуд энэ сургалтыг сурагчдад “Харанхуйгаас гэрэл гэгээ рүү” , сан босгох үйл ажиллагаанууд гэх мэт төслүүд дээр хамтран ажиллахын хажуугаар багаар ажиллах, төслийн удирдлагын мэдлэгийн анхан шатны ойлголтыг өгөхөд ашигласан байна. Бидний зорилго бол энэ сургалтыг бүрэн дунд сургуулиудын шилжих жилийн хөтөлбөрүүдийн суурь элемент болгож оруулахыг дэмжихийн тулд боловсролын хөтөлбөрт оруулах юм.

BT Young Scientist and Technology Exhibition –ын оролцогчдод зориулсан төслийн удирдлагын ур чадварыг хөгжүүлэх €36.000 хөрөнгө оруулалт нь 90 хүртэлх багш нарын үнэгүй төслийн удирдлагын сургалт багтсан.

Энэ сургалтыг нь Ирландын PMI –ын  одоо ажиллаж буй төслийн удирдагч нар сайн дураараа орж байгаа юм. Агуу санаа хэзээ ч тодорхой төслийн удирдлагагүйгээр ажил болдоггүйтэй адил шинээр бизнес эрхлэх болон төслийн удирдлага үргэлж цугтаа байдаг. BTYSTE-тэй хамтарсан энэ түншлэл маань сургалтын дутагдлыг нөхөж бидний ирээдүйтэй сурагчид гайхалтай санаагаа хэрэгжүүлж бизнес болгоход бэлэн байхыг хангахад туслаж байна.

Эцэст нь , CoderDojo хөдөлгөөний “Хүн бүхэн код бичиж сурах хэрэгтэй” гэж үздэг шиг, удаан хугацаанд төслийн удирдлагын дадал хийгч,  Ирландын PMI –ын удирдах үүрэгтэй миний хувьд ч гэсэн би бүх хүн төслийн удирдлагын чадвартай байх хэрэгтэй гэж үздэг. 21-р зууны 4дэх аж үйлдвэрийн хувьсгалын эрин үед чи ямар ч мэргэжилтэй байсан ямар нэгэн төслийн багт гишүүн эсвэл төслийн багийн ахлагч байх болно.

Comments

  • No comments yet.
  • Add a comment