Notice: _load_textdomain_just_in_time функцийг буруу гэж дуудсан. Translation loading for the my-listing domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Дэлгэрэнгүй мэдээллийг WordPress дээр дибаг хийх талаар үзнэ үү. (Энэ мессежийг 6.7.0 хувилбарт нэмсэн.) in /opt/bitnami/myapp/htdocs/wp-includes/functions.php on line 6114
Бизнес анализын үр дүнтэй байдал – Төслийн удирдлагын менежмэнт Монгол

Бизнес анализын үр дүнтэй байдал

Бизнес анализ гэж юу вэ?

Төсөл хөтөлбөрүүд нарийн төвөгтэй болох тусам бизнес анализ нь төслийг амжилттай хэрэгжүүлэх гол түлхүүр болсоор байна. Бизнес анализ гэдэг ойлголтонд төслөөс хүлээгдэж буй үр ашгийг бий болгох үүднээс тухайн байгууллагын хэрэгцээг тодорхойлох, түүнд тохирсон шийдлийг санал болгох, үнэлэлт дүгнэлт гаргах, баримтжуулах, шаардлагуудыг удирдаж зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанууд багтана.

Төсөл, хөтөлбөрүүдэд бизнесийн анализыг оновчтойгоор хэрэгжүүлснээр оролцогч талууд илүү идэвхтэй болж, санал болгосон шийдэл нь төлөвлөгдсөн ашгийг бий болгодог бөгөөд төслүүд төлөвлөгдсөн хугацаа, хамрах хүрээ болон зардалдаа багтан хэрэгжих боломж илүү нэмэгддэг. Ихэнх байгууллагуудын хувьд үр дүнтэй бизнес анализ нь төслийн ажлын гол хэсэг байдаггүй нь тухайн төслөөс хүлээгдэж буй өгөөжийг өгч чадахгүй болоход нөлөөлдөг.

Ciber, Inc. компанийн төслийн удирдлага, бизнес шинжилгээ хариуцсан захирал Лиза Ж.Мик хэлэхдээ “Хамгийн гол төвлөрөх зүйл бол шаардлагуудыг тэмдэглэн, шинжилж тэдгээрийг маш сайн ойлгож зөв эрэмбэлэх юм.” гэжээ.

Бизнес анализ дахь байгууллагуудын хөгжлийн түвшингийн ялгаа

Үйл ажиллагаа нь төлөвшиж тогтворжсон байгууллагууд ч мөн адил дунджаас дээш түвшний “Байгууллагын амжилтын үндсэн үзүүлэлтүүд”- тэй байгааг зураг 1-с харна уу.  Ялангуяа стратегийн хэрэгжүүлэлтийн хувьд үйл ажиллагаа нь илүү боловсронгуй, тогтворжсон байгууллагуудын бизнесийн шинжээчид стратегийн хэрэгжүүлэлтийг тухайн байгууллага сайн хэрэгжүүлсэн хэмээн тодорхойлох хандлага 3 дахин их байна. (66%-н эсрэг 21%).

Харин зураг 2-т. Өөрсдийн практик үйл ажиллагааг маш боловсронгуй хэмээн үзсэн оролцогчдоос 82% , харин практик үйл ажиллагаагаа хангалттай боловсронгуй болоогүй хэмээн үзсэн оролцогчдоос ердөө 58% нь бизнесийн анализ тэдний байгууллагад өрсөлдөх давуу талыг авчирсан хэмээн үзсэн байна. Мөн түүнчлэн өндөр түвшний боловсронгуй байгууллагад ажиллаж буй бизнесийн шинжээчдийн 81%, хангалтгүй түвшинд буй байгууллагын 58% нь бизнес шинжээчийн  үүргийг байгууллагадаа өрсөлдөх давуу тал авчрах гол хүчин зүйл болсон гэж хариулсан нь таван жилийн өмнөхтэй харьцуулахад нэмэгджээ.

Бизнес анализыг хийснээр дараах үр дүнгүүд компанид бий болдог байна.

  • Төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд логик үндэслэлтэй харилцах
  • Бизнесийн хэрэгцээг хангах боломжит сонголтуудыг олж харах
  • Байгууллагын хөрөнгө оруулалтын өгөөжийг онцлох

Эдгээр үр дүнгүүдийг бий болгохын тулд бизнес аналистууд доорх үндсэн чиг үүргийн дагуу ажилладаг байна.

  • Төслийн өмнөх стратегийн төлөвлөлт буюу бизнес хэрэгцээг үнэлэх
  • Бизнес анализын төлөвлөлт
  • Удирдлага, хяналт
  • Санал болгосон шийдлийг үнэлэх дүгнэх

Бизнес шинжээчид өөрсдийн цагаа хэрхэн зарцуулдаг вэ?

Судалгаанд оролцогчид дунджаар нийт цагийнхаа гуравны нэг орчим хувийг (31%)  бизнес хэрэгцээг үнэлэх, бизнес анализын төлөвлөгөө хийхэд зарцуулдаг гэсэн бол 41 хувийг нь дүгнэлт, шинжилгээ хийхэд зориулдаг байна.

Харин үйл ажиллагаа нь хангалттай тогтворжоогүй байгууллагын бизнес шинжээчид бизнесийн анализ хийхэд цагаа хангалттай зарцуулдаггүй байна. Үнэндээ, боловсронгуй бус байгууллагад ажилладаг мэргэжилтнүүд цагийнхаа дөрөвний нэг орчим хэсэгт бизнестэй холбогдолгүй анализ хийж бусад төлөвлөгдөөгүй ажлуудыг хийх хэрэг гардаг учраас бизнес шаардлагуудыг дүгнэх, эрэмбэлэх цаг хангалттай байдаггүй.

 

Comments

  • No comments yet.
  • Add a comment