АЛДАХ БОЛОМЖ БАГАСАЖ ТӨГС, ОНОВЧТОЙ БАЙХ ЭРИН ИРЛЭЭ

Эдийн засгийн “шилжилтийн үе” гэсэн томьёоллоор Монгол улс 30 жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд мэдэхгүй чадахгүйгээс суралцаж, Монгол улсад бизнес гэдэг зүйл бий болж, үнэ цэнийг бүтээж эхэлсэн. Суралцах үе дуусаж, одоо өрсөлдөхүйц байх шалгуурын үе ирээд байна. Олон улсын эдийн засгийн нэг хэсэг болж, бусадтай өрсөлдөхүйц байснаар эдийн засаг хөгжиж тэлдэг. Бүс нутгийн хэмжээнд, өрсөлдөхүйц байхын тулд аливаа ажлыг нарийн стандарт, дэс дараалал, арга аргачлалаар хийх хэрэгтэй.

Энэ удаагийн дугаарт маань Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-н дарга Б.Бямбасайхан зочноор уригданоролцож, PROJECTED™ Подкаст төслийг санаачлагч, PMI® MC-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хулантайхамт ярилцлаа.

Зочин маань төслийн эдийн засагт Монгол улс бэлэн байгаа эсэх, төслийн нэгж хүн тус бүрийг үнэ цэн бүтээгч болгоход хэрхэн чиглүүлэх тухай бодит туршлагаасаахуваалцаж, “Power skill”-ийн тухай ч мөн өөрийн бодлоо илэрхийлэв.

Б.Бямбасайхан нь бизнес удирдлага, төслийн санхүүгийн мэргэжилтэн. Тэрээр төрийн болон хувийн хэвшлийн салбарт, эрчим хүч, дэд бүтцийн төслүүд, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын олон төслийг удирдсан, арвин туршлагатай мэргэжилтэн билээ.

Б.Бямбасайхан нь төслийн менежмент, төслийн санхүүгийн чиглэлээр мэргэшсэн бизнесийн удирдагч (захирал) нэгэн юм. Тэрээр эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын олон төслийг удирдсан, арвин туршлагатай мэргэжилтэн билээ.


Амжилттай удирдсан зарим төсөл:

• 2010-2013 онд Ньюком группын захирал, гүйцэтгэх захирал, Монголын анхны 50 МВт-ын Салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын төсөл

• 2015-2016 онд Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал, компанийн стратегийн шинэчлэл, Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийн төслүүд

• 2004-2010 онд Азийн хөгжлийн банк, төслийн банкир, Төв Азийн орнуудад цахилгаан станц, дамжуулах сүлжээ, түгээх сүлжээ, цэвэр эрчим хүч, эрчим хүчний худалдаа, үр ашгийн мега төслүүдийн санхүүжилт, менежмент

• 2017-2019 он, Монгол, Хятад, Япон, Солонгос болон Орос улсын хооронд бүс нутгийн цахилгаан эрчим хүчний сүлжээг бий болгох судалгаааны төслийн зохицуулагч

• Одоогоор хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээний НоваТерра ХХК-ийн захирал, Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Comments

  • No comments yet.
  • Add a comment