ТӨСЛИЙН “LEAN” АРГАЧЛАЛЫГ АШИГЛАН ХЭРХЭН ХЯМРАЛЫГ ДАВАХ ВЭ?

Өөрчлөлтөд дасан зохицож, түүнийг удирдах нь төслийн менежерийн том давуу тал билээ. Дэлхийн 215 улсад албан ёсоор бүртгэгдээд буй цар тахлаас үүдэлтэй хямралын үед бид шинэхэн дугаараа зайнаас бэлтгэн, сонсогчиддоо хүргэж байна.

Энэхүү дугаарт маань “АНД системс” ХХК-ийн Төслийн удирдлагын албаны Дарга, бидний сайн мэдэх “UNLOCK” подкастын санаачлагчийн нэг Ц.Дэлгэрцэцэг зочноор оролцож, үүсээд буй нөхцөл байдалд төслийн удирдлагын ямар арга аргачлалыг ашиглах нь илүү үр дүнтэй талаар өөрийн бодит туршлагаас хуваалцлаа.

Хэрэглэгчээ илүү танин мэдэх, харилцаа холбооны энгийн арга, хэрэгслийг ашиглах, мөн уян хатан байж, хурдан хариу үйлдэл үзүүлэх шүгэл үлээгч байхыг зөвхөн хямралын үед бус цаашдын үйл ажиллагаа, төсөл, бизнесийн орчин шаардсаар байхыг онцоллоо. Сонсогч та бүхэн анхны зайнаас бичигдсэн дугаарыг маань хүлээн авна уу.

 

Зочин оролцогч: Ц.Дэлгэрцэцэг | 2020.05.11 | Soundcloud – 98.9 Business radio |

Амжилттай удирдсан төслийн жагсаалт:

  • ОУ-ын зөвлөх үйлчилгээний компани болох “Accenture plc”-ийн Токио дахь салбарт дэд бүтэц, ухаалаг хот, үйлдвэрлэл, гадаад худалдаа болон стартапуудыг дэмжих төслүүдэд ажиллаж байсан.
  • АНД Cистемс ХХК-ийн Лэндмн аппликэйшний бичил зээлийг төрөлжүүлэх, мини-апп буюу нэмэлт үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх төслүүдийг удирдан ажилласан.

Comments

  • No comments yet.
  • Add a comment