НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТӨСӨЛ БА ХОРШСОН АРГАЧЛАЛ

Төслийн модель: ТББ – Хоршоо – Хэрэглэгч

Урин дулаан цаг айлчилж буй энэ өдрийн мэндийг сонсогч та бүхэндээ хүргэе!

Нийгэмд тулгарч буй асуудлыг шийдэхэд нийгмийн зан төлөвийг өөрчлөх аргаас эхлэх нь асар үр дүнтэй. “ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ!” бага орлоготой иргэдэд хямд жорлонг нийлүүлэх төслийн моделийг PROJECTED™ Подкаст энэ удаагийн дугаараар онцолж байна.

Бүх зүйл үгнээс эхэлж өөрчлөгддөг. Жорлон гэдэг үгийг хэлж дадуулж, нийгмийн тогтсон зан төлөвийг өөрчлөн, гадна жорлонг өөрчлөх дэд бүтцийн суурийг бий болгож буй “Нутгийн Шийдэл” ТББ-ын Тэргүүн Ц.Оюунгэрэл энэхүү дугаарт маань оролцож, төслийн модель, хэрхэн хоршсон аргачлалаар төслийг амжилттай удирдах талаар “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ГҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хулантай ярилцлаа.

Тэрээр нийгмийн зан төлөв, тогтсон зүйлийг өөрчлөхөд хэрэглэгчээ сонсох, бодит судалгаанд үндэслэн шийдвэр гаргах хэрэгтэйг онцлоод, хэрхэн хэрэглэгчээ сургаж боловсруулах төслөөс хэрэглэгчид сонголт өгдөг төсөл болсон тухай түүхээ бидэнтэй хуваалцсан юм.


Зочин: Ц. Оюунгэрэл | 2020 оны 3 сарын 18 | Soundcloud- 98.9 Business radio |


Амжилттай удирдсан болон ажилласан төслүүд :

· 2017-одоо, “Жорлонгоо өөрчилье” төслийн санаачлагч, удирдагч.

· 2011-2019. “Олон улсын андууд” оюутны зуны ажил бүхий тэтгэлэгт хөтөлбөр, төслийн санаачлагч, удирдагч

· 2012-2014, Т-батаарыг эх орондоо авчрах, түр музейд байршуулах, байнгын музейтэй болгон байгуулах, төслийн координатор, төслийг удирдагч.

· 2007-2017. Нийтийн эрүүл мэнд, ажил эрхлэлт, байгаль орчин, ахуйн ариун цэврийн боловсролд зориулсан ном хэвлэн нийтлэх 5 төсөл. (6 дахь нь одоо явагдаж буй). төслийн санаачлагч, удирдагч, орчуулагч, автор.

· 2000-2004, Хүний эрхийн цуврал сургалтууд бүхий 10 гаруй төсөл, төслийн санаачлагч, удирдагч

Comments

  • No comments yet.
  • Add a comment