Notice: _load_textdomain_just_in_time функцийг буруу гэж дуудсан. Translation loading for the my-listing domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Дэлгэрэнгүй мэдээллийг WordPress дээр дибаг хийх талаар үзнэ үү. (Энэ мессежийг 6.7.0 хувилбарт нэмсэн.) in /opt/bitnami/myapp/htdocs/wp-includes/functions.php on line 6114
ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЬЕ! ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ТУН УДАХГҮЙ БОЛНО! – Төслийн удирдлагын менежмэнт Монгол

ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЬЕ! ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ТУН УДАХГҮЙ БОЛНО!

Жил бүр зохион байгуулагддаг олон улсын төслийн удирдлагын бага хурал “Төслийн эдийн засгийг хөгжүүлье!” сэдвийн дор 2021 оны 9-р сарын 24-ний өдөр зохион байгуулагдах гэж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Энэ жил бид анх удаа цахим платформ болон биечлэн оролцох хэлэлцүүлгийг хослуулан, энэхүү төслийн удирдлагын хуралд дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн тод сэтгэгчид, бүтээгчдийг урьж нэг дор цуглуулахыг зорьж байгаа билээ. Хуралд оролцогчид бүтэн өдрийн турш урам зориг түгээсэн илтгэлүүдийг сонсож, нөхөрсөг яриа хэлэлцээ өрнүүлж, хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоож, мэдлэг туршлагаасаа хуваалцан агуу их Монгол Улсын хөгжлийн төлөөх утга учиртай үйлсэд хувь нэмэр оруулах болно.

Хурлын онцлог юу вэ?

  • Товчоор хэлэхэд “тууштай байдал”. “Төслийн эдийн засгийг хөгжүүлье!” олон улсын бага хурал нь таныг төслийн менежментийн карьер болон мэргэжлийн хөгжлийн асуудалд нухацтай ханддаг болохыг харуулж байна. Энэхүү хурал нь танд үнэ цэнтэй мэдлэг олж авах, хамгийн тод сэтгэгчид болон бүтээгчдийн илтгэлийг сонсох, ажил хэргийн харилцаа холбоо тогтоох, асар их мэдлэгийн нөөцийг ашиглах боломжийг олгоно. Энэ нь таныг өөрийн болон мэргэжлийн хөгжил, ажил олгогчид, хамтран ажиллагсад болон оролцогч талууддаа тууштайгаар чин сэтгэлээ зориулж байгааг онцлон харуулах юм.
  • Бид төслийн удирдагчдад The Project Economy (Төслийн эдийн засгийн үзэл баримтлал)-ын талаар бүрэн ойлголт өгөхийг зорьж байна. Манай хуралд оролцогчид  өөрсдийн санааг бодитоор бүтээхэд хэрэгтэй техникийн ур чадварт суралцсанаар PMI Talent Triangle® (Ур чадварын гурвал)-ыг бэхжүүлэх, өөрчлөлтийн ертөнцөд амжилтанд хүрэх, төслийн менежментийг үнэ цэн бүхий аргачлал болгон ашиглаж бизнесийн стратеги хэрэгжүүлэх мэдлэг олж авах,  хөгжлийн хөдөлгөгч хүч болох улмаар түүчээлэгч төслийн менежерүүд болох боломжтой юм.
  • PMI®-ийн COVID-19 болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтын хүрээнд байгууллага, хувь хүмүүст эдгээр хүндрэл бэрхшээл, сорилтыг даван туулахад нь туслах төсөл, хөтөлбөр, портфолио удирдлагыг хэрэгжүүлэх арга замыг хайж байна. Иймээс энэ жилийн “Төслийн эдийн засгийг хөгжүүлье!” бага хурал нь а) Ногоон өсөлт – хямралын менежмент, б) Ажайл арга зүй – төслийн бизнесийн дүн шинжилгээ, в) Тогтвортой хөгжил гэсэн сэдвийн хүрээнд явагдах болно.

Юугаар шинэлэг вэ?

2021-2022 оны Захирлуудын Зөвлөл нь төслийн менежментийн ур чадвар нь бизнес эрхлэгчдэд чухал ач холбогдолтой ур чадвар болсон тул шийдвэр гаргагчид болох С түвшний мэргэжилтнүүдийн энэ талаарх ойлголтыг бэхжүүлэхэд анхаарч байна. Дэлхийн анхдагчид төслийн менежмент нь зөвхөн мэргэжлийн ур чадвар биш харин 21-р зууны ДОТООД УР ЧАДВАР гэж үздэг. Ийн учир бид дараах шинэлэг зүйлсийг хөтөлбөртөө нэмлээ.

  • Төрийн болон хувийн хэвшлийн зөвхөн C түвшний мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчид биечлэн оролцох хэлэлцүүлэг;
  • Төсөл, хөтөлбөр, портфолио удирдагчдын дунд “Монгол Улс дахь төслийн удирдлага”  үндэсний хэмжээний судалгаа явуулж бизнесийн гол чиг хандлагыг мөшгиж байна.  Дэлхийн хэмжээнд төслийн менежментийн ур чадварын эрэлт хэрэгцээ ба боломжит ур чадварын нийлүүлэлтийн хоорондын ялгаа хэвээр байсаар байна. Судалгааны үр дүн Монгол Улс дахь зарим ур чадварын хийдэл цоорхой, бид бизнесийг хэрхэн удирдах, хүн бүрт илүү эрүүл, эрх тэгш ажлын орчинг бүрдүүлэхийн тулд шаардлагатай өөрчлөлтүүдийг хэрхэн хийх талаар төсөөлж, хүрч болохуйц шийдлүүдийг харуулах болно.

Ашиг тус:

  • “Төслийн эдийн засгийг хөгжүүлье!” хуралд оролцсоноор: Бүтэн өдрийн хөтөлбөрт дөрвөн онцлох илтгэл, салбар бүрийн манлайлагч нарын арван хоёр үндсэн илтгэл, зөвхөн С түвшний мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг болон бусад сюрприз багтана.
  • Цахим нетворкинг: Пи Эм Ай Монголиа Чаптэрийн хамт олонтой биечлэн, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хурлын нийгмийн сүлжээгээр дамжуулан нэгдээрэй. Бусад оролцогчид, өөрчлөлтийг эрэлхийлэгч нар болон шинэ найз нөхдийн хүрээгээ тэлж харилцаа холбоо үүсгээрэй.
  • Пи Эм Ай Монголиа Чаптэрийн шууд дамжуулалтыг үзэх боломж: Бага хурлын үеэр сонирхсон хэлэлцүүлэг, илтгэлүүдийн бичлэгийг дахин үзэх боломжтой.

2021 оны 7-р сарын 5-ны Даваа гарагаас хурлын тасалбарын борлуулалтыг Пи Эм Ай Монголиа Чаптэрийн албан ёсны вебсайт,  Whova болон Shoppy.mn-ээр дамжуулан хийж эхлэх бөгөөд PMI-ийн үйл явдлын хуанлигаа энд дарж тэмдэглэнэ үү. Хэрэв та урьдчилан захиалга өгөх бол  administration@pmimongolia.mn руу и-мэйлээр холбогдоно уу. Мөн та энэхүү арга хэмжээнд илтгэгч санал болгохыг хүсвэл энэ маягтыг бөглөнө үү. Бид хамгийн олон хүний санал авсан өргөдөлд хариу өгөх болно.

Цаашид манай баг чуулганы талаарх нэмэлт мэдээллийг цаг алдалгүй та бүхэнд хүргэх болно.

Comments

  • No comments yet.
  • Add a comment