Notice: _load_textdomain_just_in_time функцийг буруу гэж дуудсан. Translation loading for the my-listing domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Дэлгэрэнгүй мэдээллийг WordPress дээр дибаг хийх талаар үзнэ үү. (Энэ мессежийг 6.7.0 хувилбарт нэмсэн.) in /opt/bitnami/myapp/htdocs/wp-includes/functions.php on line 6114
ХЯМРАЛЫН ҮЕИЙН МЕНЕЖМЕНТИЙН АРГА БАРИЛ – Төслийн удирдлагын менежмэнт Монгол

ХЯМРАЛЫН ҮЕИЙН МЕНЕЖМЕНТИЙН АРГА БАРИЛ

Зочин оролцогч : М.Мандхай | 2020.06.02 | Soundcloud-98.9 Business radio |

Зуны эхэн сар болсон хэдий ч COVID 19-с шалтгаалсан өөрчлөлтүүд улам нэмэгдсээр байна. Эдийн засгийн дархлаа, хэрэгжиж буй төслүүд, бизнесийн бүхий л түвшинд шинэ сорилтууд бий болгосон хэвээр байна. Энэхүү сорилтуудаас үүдсэн бидний өдөр тутмын амьдрал болон бизнесийн орчин олон хямралуудтай нүүр тулж байна.

PROJECTED™ подкастын шинэхэн дугаартаа Монгол улсын ууган үйлдвэр Сүү хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал М. Мандхай-г зочноор урин оролцуулж хямралын үеийн менежментийн арга барилын талаар ярилцлаа. Сүү хувьцаат компанийн хувьд эрсдэлийн 4 үе шатыг тодорхойлж, хямралын үеийн зөв менежментийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлсээр байна.

Хямралаас зугтах аргагүй юм. Тиймээс эрсдэлээ урьдчилан тооцоолж, дотоод болон гадаад эрсдэл мөн стратегийн эрсдэлийг зөв тодорхойлсноор хямралыг даван туулахад чухал нөлөөтэй талаар ярилцлаа.

Амжилттай удирдсан төслүүд

• 2018-2020 PET савалгаа нэвтрүүлэх төсөл, зайрмаг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төсөл, сүү хүлээн авах, боловсруулах процесс сайжруулалтын төсөл

• 2016-2017 Сүү сүүн бүтээгдэхүүн фермийн төсөл, мах махан бүтээгдэхүүн боловсруулах, сав баглаа боодол сайжруулалтын төсөл

• 2011-2015 Оюу Толгой ХХК-д Төслийн менежерээр ажиллаж байхдаа нийгмийн болон орон нутаг харилцаа хөгжүүлэлтийн хэд хэдэн төслүүдийг амжилттай удирдан ажиллaсан.

Comments

  • No comments yet.
  • Add a comment