Пи Эм Ай Монголиа Чаптэр төрийн бус байгууллагын дүрэм: Дүрмийг боловсруулсан товчоон

Төслийн удирдлагын институт Монголиа Чаптэр төрийн бус байгууллагын дүрэм

АзиНомхон далайн бүс нутаг, Зүүн-хойд Ази, 9 дүгээр бүс

Пи Эм Ай Монголиа Чаптэр төрийн бус байгууллагын дүрэм

Дүрмийг боловсруулсан товчоон

ХувилбарОгнооТэмдэглэл
0.12013оны 2 сарын 9Дүрмийн  эхний  төслийг  “Пи  Эм  Ай”  руу  хянуулахаар  Колин
Мэрфи илгээв.
0.22013оны 2 сарын 28“Пи Эм Ай” (Шевон Лоу)-аас санал ирэв.
0.32013оны 3 сарын 3Колин Мэрфи шинэчлэн засвар хийж, Робин Толбертийн саналыг
тусгав.
0.42013оны 3 сарын 9Шевон Лоу, Робин Толберт, Чулуунхүүгийн Ганбат нарын саналыг
Колин Мэрфи тусган сайжруулав.
0.52013оны 3 сарын 21“Пи Эм Ай” (Шевон Лоу) нэмэлт санал өгөв.
0.62013оны 5 сарын 282013 оны эхний хагас жилийн байгууллагын үйл ажиллагааг тусган
төслийг Колин Мэрфи нэмж засварлав.
0.72013оны 8 сарын 24Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний тоог  дээд тал нь 11 хүнтэй
байлгахаар шийдвэрлэсэн Удирдах зөвлөлийн тогтоолыг  Колин
Мэрфи дүрэмд тусгав. Робин Толбертийн саналыг нэмж оруулав.
0.82013оны 9 сарын 4“Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Удирдах зөвлөлийн хурлаар
дүрмийн төслийг нэмж шинэчлэв.
0.92013оны 9 сарын 18Өмнөх  өөрчлөлт,  тодруулга  оруулах  зориулалттай нэмэлт санал,
нэмэлт зэргийг тусган ТУИ (Шевон Лоу)-ээс шинэчлэн боловсруулав.
0.102013оны 10 сарын 9“Пи Эм Ай” (Шевон Лоу)-ээс нэмэлт лавлагаа авав.
1.02013оны 10 сарын 14“Пи Эм Ай”-ийн зөвшөөрөл авав.
1.12020оны 2 сарын 16Дүрмийн  шинэчилсэн  төслийг  “Пи  Эм  Ай”  руу  хянуулахаар
Батхуягийн Хулан илгээв.
1.22020оны 2 сарын 19“Пи Эм Ай” (Шин ин, Сити Розианти) нэмэлт санал өгөв.
1.32020оны 3 сарын 10“Пи Эм Ай” (Шин ин, Сити Розианти)-ийн саналыг Батхуягийн Хулан
тусган сайжруулав.
1.42020оны 5 сарын 08“Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн нийт гишүүдийн санал хураалтаар
дүрмийн шинэчилсэн төслийг батлав.

“ПИ ЭМ АЙ МОНГОЛИА ЧАПТЭР”

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

1 дүгээр зүйл. Оноосон нэр, хаяг байршил, салбар

Заалт 1.  Оноосон нэр, үүсгэн байгуулсан байдал

Энэхүү байгууллагын оноосон нэр нь “Пи Эм Ай Монголиа Чаптэр” байна. “Пи Эм Ай Монголиа Чаптэр” нь “Төслийн удирдлагын институт” (PMI Project Management Institute, Inc., цаашид “Пи Эм Ай” гэх)-ийн зөвшөөрөлтэйгээр түүний харьяанд Монгол Улсад бие даан үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө бус төрийн бус байгууллага байна.

Заалт 2. “Пи Эм Ай Монголиа Чаптэр” нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тавигдаж буй шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулна.

Заалт 3. Үндсэн байгууллага, салбарын байршил

“Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ын үндсэн байршил нь Монгол Улс, Улаанбаатар хот байна. “Пи Эм Ай” болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр” хооронд байгуулсан гэрээний Хавсралт А-д заасан нутаг дэвсгэрийн дагуу “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр байгуулсан салбартай байж болно.

Заалт 4. Байгууллагын тамга, бэлгэдэл

“Пи Эм Ай Монголиа Чаптэр” нь өөрийн тамга, бэлгэдэлтэй байна. Бэлгэдлийн загвар нь Пи Эм Ай Чаптэрийн бэлгэдлийн стандартын талаарх удирдамж (англ. The Standards Guide for PMI Chapter Logos) –д нийцсэн байх бөгөөд “Пи Эм Ай”-аас зөвшөөрөгдсөн байна.

2 дугаар зүйл. “Пи Эм Ай”-тай харилцах харилцаа

Заалт 1. “Пи Эм Ай Монголиа Чаптэр” нь “Пи Эм Ай”-ийн Удирдах зөвлөлийн өмнө хариуцлага хүлээж, “Пи Эм Ай”-аас баталсан дүрэм, журам, удирдамж зэргийг үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.

Заалт 2. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн дүрэм болон бусад баримт бичиг нь “Пи Эм Ай” -ийн хүчин төгөлдөр үйлчилж буй дүрэм, журам, бодлого, удирдамж, түүнтэй байгуулсан гэрээтэй зөрчилдөж үл болно.

Заалт 3. “Пи Эм Ай” болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр” хооронд байгуулсан гэрээнд заасан аливаа хязгаарлалт, хориглолт нь энэхүү дүрэм болон дүрмээр олгосон эрх хэмжээнээс давуу хүчин чадалтай байна. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн дүрэм, бусад баримт бичиг болон гэрээ хоорондоо зөрчилдсөн тохиолдолд “Пи Эм Ай Монголиа Чаптэр” нь гэрээний нөхцөлийг баримтлан ажиллана.

3 дугаар зүйл. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн зорилго, хязгаарлалт

Заалт 1. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн зорилго

А. НИЙТЛЭГ ЗОРИЛГО: “Пи Эм Ай Монголиа Чаптэр” нь “Пи Эм Ай” -аас үүсгэн байгуулагдсан, гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд төслийн удирдлагын хэрэглээ, төслийн удирдлагын ухаан, мэргэшлийг хөгжүүлэх үндсэн зорилготой байна.

Б. ТОДОРХОЙ ЗОРИЛГО: “Пи Эм Ай Монголиа Чаптэр” нь “Пи Эм Ай” -тай байгуулсан гэрээ, энэ дүрэм болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн зорилгод нийцүүлэн дараах тодорхой зорилгыг хэрэгжүүлэн ажиллана:

а) “Пи Эм Ай“ -ийн зорилго, зорилтыг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх;

б) Монгол Улсын төслийн удирдлагын мэргэжилтнүүдэд мэдлэг болон санал бодлоо

харилцан солилцох орчныг бүрдүүлэх замаар дэмжлэг үзүүлэх;

в)  “Пи  Эм  Ай“-ийн  үзэл  баримтлал,  аргачлалыг  ашиглахад  Монгол  Улс    дахь

байгууллагуудад туслах;

г) Монгол Улс дахь байгууллагуудын төслийн удирдлагын ур чадварын түвшинг

дээшлүүлэх,   “Пи   Эм  Ай”-ийн   магадлан  итгэмжлэлийг  нэмэгдүүлэх   зорилгоор

сургалт зохион байгуулах ажлыг зохион байгуулах;

д) Төслийн удирдлагын суурь ухагдахуунуудыг сурталчилж, төслийг амжилттай

удирдах мэдлэгийн санг түгээн дэлгэрүүлж, баяжуулах.

В. “Пи Эм Ай Монголиа Чаптэр” -ийн аливаа өмч хөрөнгө, орлогыг зөвхөн байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд зарцуулах ба зорилгод үл хамаарах бусад үйл ажиллагаанд ашиглах, байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд шууд болон шууд бусаар гишүүдэд шилжүүлэн өгөхийг хориглоно.

Заалт 2. Хязгаарлалт

А. Ерөнхий хязгаарлалт. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн зорилго, үйл ажиллагаа нь “Пи Эм Ай”-тай байгуулсан гэрээ, энэ дүрэм, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлагдах бөгөөд үүсгэн байгуулах баримт бичигт нийцсэн байна.

Б. “Пи Эм Ай” -аас “Пи Эм Ай Монголиа Чаптэр” -т олгосон гишүүдийн мэдээллийн сан, жагсаалт зэргийг ашгийн бус зорилгоор, зөвхөн “Пи Эм Ай Монголиа Чаптэр” байгууллагын үндсэн үйл ажиллагааны дагуу хувь хүний нууц, хувийн мэдээллийг ашиглах харилцааг зохицуулсан хууль тогтоомж болон холбогдох бусад хууль тогтоомж, “Пи Эм Ай”-ийн бодлого, зохицуулалт, дүрэм журамд нийцүүлэн ашиглана.

В. “Пи Эм Ай Монголиа Чаптэр” -ийн Удирдах зөвлөлийн гишүүд болон албан тушаалтан нь байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, эрхлэн явуулах ажлыг бүрэн хариуцах ба албан үүргээ “Пи Эм Ай”-тай байгуулсан гэрээ, тус байгууллагын дүрэм, бодлого, үйл ажиллагаа, журам, дэг болон холбогдох хууль тогтоомж зэрэгт нийцүүлэн явуулна.

4 дүгээр зүйл. Гишүүнчлэл

Заалт 1. Гишүүнчлэлийн талаарх нийтлэг зохицуулалт

А. “Пи Эм Ай Монголиа Чаптэр” байгууллагын гишүүнчлэлд элсэхийн тулд “Пи Эм Ай” байгууллагын гишүүн байх шаардлагатай. “Пи Эм Ай” байгууллагын гишүүнээр зөвшөөрөгдөөгүй аливаа этгээдийг “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн гишүүнээр элсүүлэхгүй.

Гишүүнчлэлд сайн дурын үндсэн дээр нэгдэх ба байгууллагын зорилгыг хэрэгжүүлэх сонирхол бүхий, дээрх шалгуурыг хангасан хувь хүн бүрт гишүүнчлэл нь нээлттэй байна. Гарал угсаа, итгэл үнэмшил, арьсны өнгө, нас, хүйс, гэр бүлийн байдал, үндэс угсаа, шашин шүтлэг, бие махбодийн хөгжлийн бэрхшээл болон сэтгэцийн эмгэг байдлаас үл хамааран гишүүнчлэлд тавигдах үндсэн шалгуурыг хангасан аливаа хувь хүн гишүүнээр элсэх эрхтэй.

Б. Гишүүд “Пи Эм Ай” –ийн дүрэм, “Пи Эм Ай Монголиа Чаптэр” байгууллагын дүрэм болон “Пи Эм Ай”-ийн Ёс зүйн дүрэм зэргээс гадна тэдгээрийг үндэслэн гаргасан аливаа бодлого, журам, дүрэм, удирдамж зэрэг баримт бичгийг дагаж мөрдөнө.

В. Бүх гишүүд “Пи Эм Ай” болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн гишүүнчлэлийн хураамжийг “Пи Эм Ай”-д төлөх ба гишүүнчлэлээс татгалзах буюу тодорхой шалтгааны улмаас гишүүнчлэлийг цуцлах тохиолдолд “Пи Эм Ай” болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн тус бүрийн гишүүнчлэлийн хураамжийг буцаан олгохгүй.

Г. Гишүүнчлэлээсээ сайн дураараа татгалзах хүсэлтээ бичгээр ирүүлсэн, гишүүнчлэлийн хураамжаа төлөөгүй, эсхүл үндэслэл бүхий шалтгааны улмаас “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн гишүүнчлэл цуцлагдаж дуусгавар болно.

Д. Гишүүд “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн жилийн хураамжийг заасан хугацаанд төлөөгүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш нэг (1) сарын дараа “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн гишүүнчлэлийн албан ёсны жагсаалтаас хасагдана. Энэхүү нэг сарын хугацаанд тухайн гишүүн нь “Пи Эм Ай” болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн гишүүнчлэлийн төлөгдөөгүй бүх хураамжийг “Пи Эм Ай”-д нөхөн төлснөөр гишүүнчлэлээ сэргээх боломжтой.

Е. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн гишүүнчлэл дуусгавар болсноор гишүүнчлэлийн хувьд олгогдсон аливаа эрх, давуу эрх дуусгавар болно.

Ё. “Пи Эм Ай Монголиа Чаптэр” –ийн гишүүн нь нийт гишүүдийн хуралдаанд биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож санал өгөх эрхтэй.

Ж. Гишүүн (цаашид “төлөөлүүлэгч” гэх) нь нийт гишүүдийн хуралдаанд өөрийгөө төлөөлөн оролцох, өөрийнхөө өмнөөс санал өгөх эрхийг хэрэгжүүлэхээр бичгээр олгосон итгэмжлэлээр өөр гишүүнийг томилж болно. Бичгээр олгосон итгэмжлэл нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Заалт 2. Гишүүнчлэлийн ангилал, бүлэг“Пи Эм Ай Монголиа Чаптэр” нь гишүүдийн ангилал тусад нь үүсгэхгүй. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн гишүүдийн ангилал нь “Пи Эм Ай”-ын гишүүдийн ангилал, бүлэгт нийцсэн байна.

5 дугаар зүйл. Удирдах зөвлөл

Заалт 1. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлж ажиллахаас гадна дараах эрх хэмжээтэй байна:

А. байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах;

Б. байгууллагын жил тутмын төсөв, төлөвлөгөөг батлах;

В. байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах;

Г. байгууллагын үйл ажиллагааны менежмент, хяналтыг хэрэгжүүлэх, тайланг хэлэлцэх;

Д. байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг батлах;

Е. байгууллагын үйл ажиллагааны болон дотоод засаглалын дүрэм, журмыг батлах;

Ё. байгууллагаас зохион байгуулах сургалтын төлбөр, гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг батлах;

Ж. Удирдах зөвлөлийн ээлжит хурлын товыг тогтоох;

З. байгууллагын үйл ажиллагааны зорилгод нийцсэн бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх.

Заалт 2. Удирдах зөвлөл нь “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн нийт гишүүдээс сонгогдсон гишүүдээс бүрдэх бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүн нь “Пи Эм Ай” болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр” байгууллагын үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцдог, гишүүнчлэлийн хураамжаа цаг тухайд нь төлдөг гишүүн байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь хоёр (2) жил байх бөгөөд нэг албан тушаалд хоёр (2) удаа дараалан сонгогдох, Удирдах зөвлөлд нийт дөрөв (4)-өөс илүүгүй удаа дараалан сонгогдох байдлаар хязгаарлагдана. Удирдах зөвлөлийн гишүүдийн тавин хувь (50%) нь жил бүр сонгогдон өөрчлөгдөх байдлаар Удирдах зөвлөлийн гишүүдийн албан тушаалын хуваарилалтыг сөөлжлөн хийнэ.

Заалт 3. Удирдах зөвлөл нь сондгой тооны гишүүдээс бүрдэх ба гишүүдийн тоо нь долоо (7)-гоос доошгүй, ес (9)-өөс дээшгүй байх бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнд дараах албан тушаал багтана:

  1. Ерөнхийлөгч;
  1. Ерөнхий нарийн бичгийн дарга;
  2. Санхүү хариуцсан захирал;
  1. Гишүүнчлэл хариуцсан захирал;
  2. Маркетинг, олон нийтийн харилцаа хариуцсан захирал;
  1. Мэргэжлийн хөгжил хариуцсан захирал;
  2. Олон талт хамтын ажиллагаа хариуцсан захирал;

Удирдах зөвлөлд долоо (7)-гоос дээш тооны гишүүд сонгогдон томилогдох болсон тохиолдолд нэмэгдэн орох гишүүдийн албан тушаал, үүрэг хариуцлагыг Удирдах зөвлөлөөс тухай бүр тодорхойлно. Удирдах зөвлөлийн сонгогдон томилогдсон гишүүн нь Удирдах зөвлөлийн хурлын санал хураалтанд оролцох эрхтэй.

Заалт 4. Удирдах зөвлөлийн гишүүн нь энэ дүрэмд заасан албан тушаалд хамаарах чиг үүргээс гадна “Пи Эм Ай” байгууллагаас гаргасан “Пи Эм Ай Чаптэрийн удирдлагад зориулсан гарын авлага: Чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын судалгаа” (англ. PMI Volunteer Role Delineation Study) болон бусад баримт бичгийн хамгийн сүүлийн хувилбарт заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Заалт 5. Ерөнхийлөгч нь “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд Удирдах зөвлөлийн дарга байна. Ерөнхийлөгч нь дараах эрхтэй байна:

А. Байгууллагыг төлөөлөх;

Б. Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;

В. Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд өмч хөрөнгийг захиран зарцуулах;

Г. Удирдах зөвлөлийн гишүүдээс бусад албан тушаалтныг Удирдах зөвлөлд танилцуулан томилох, чөлөөлөх, ажил албан тушаалын үүргийг тогтоох;

Д. Байгууллагыг төлөөлж гэрээ, чек, драфт, өрийн бичиг, барьцаа, түрээсийн болон бусад эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичигт Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гарын үсэг зурах;

Е. Нэр дэвшүүлэх хорооноос бусад хороодын хурал, үйл ажиллагаанд Удирдах зөвлөлийн гишүүний хувиар оролцож, санал өгөх;

Ё. Удирдах зөвлөлөөс эрх олгосон бусад асуудал.

Ерөнхийлөгч нь дараах үүрэгтэй:

А. Байгууллагын бизнес, санхүүгийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомж, ажил хэргийн тогтсон заншил, ёс зүйн стандартад нийцүүлэн зохион байгуулах;

Б. Байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээллийг “Пи Эм Ай” болон өөрийн байгууллагын Удирдах зөвлөл, гишүүдэд танилцуулах, тайлагнах;

В. Удирдах зөвлөлд байгууллагын үйл ажиллагааны болон хөрөнгө захиран зарцуулалтын талаар жил бүр тайлагнах, санхүүгийн тайланг танилцуулах;

Г. Байгууллагын санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг зохих журмын дагуу гаргаж, татварын алба болон улсын бүртгэлийн байгууллагад хуульд заасан хугацааны дотор хүргүүлэх;

Д. Удирдах зөвлөлөөс үүрэг болгосон бусад асуудал.

Заалт 6. Ерөнхий нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлөөс хариуцуулсан ажил үүрэг, олгосон эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагааны жил тутмын хөтөлбөр, төлөвлөгөө, бүтээгдэхүүн, үйлчилгээний төслийг боловсруулах, ээлжит болон ээлжит бус хурлын зарыг энэхүү дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн гишүүдэд хүргэх, Удирдах зөвлөлийн шийдвэрийн төслийг боловсруулах, хурлын тэмдэглэл хөтлөх, “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн ажил хэргийн уулзалт болон Удирдах зөвлөлийн хурлын баримт бичгийг хадгална. Түүнчлэн, “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-тай холбоотой баримт бичиг, харилцан мэдээлэл солилцоо, уулзалтын тэмдэглэлийг бэлтгэх, хадгалах, бүртгэх, илгээх ажлыг хариуцна.

Ерөнхийлөгч түр эзгүй, эсхүл албан тушаалаас чөлөөлөгдөж дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэл хугацаанд түүний албан үүргийг Ерөнхий нарийн бичгийн дарга орлон хэрэгжүүлнэ.

Заалт 7. Санхүү хариуцсан захирал нь “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн зүй ёсны зорилгын дагуу хөрөнгө мөнгөний захиран зарцуулалтыг хянах үүрэгтэй. Мөн байгууллагын дүрэмд заасны дагуу “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүгийн баримт бичгүүдийг хадгалах үүрэгтэй. Дотоод хэрэгцээний санхүүгийн тайлангийн агуулга, гаргах хугацаа зэргийг Удирдах зөвлөл тогтоож болох ба үйл ажиллагааны өөрчлөлтөд нийцүүлэн өөрчилж болно.

Заалт 8. Гишүүнчлэл хариуцсан захирал нь байгууллагын гишүүдийн хэрэгцээг тодорхойлж, гишүүдэд үйлчилгээг хүргэх, гишүүдийн тоог нэмэх, Мэргэжлийн хөгжил хариуцсан захиралтай хамтран сар тутмын уулзалтыг зохион байгуулах, байгууллагын дүрэм, бодлогод заасны дагуу гишүүдийн бүртгэлийг хөтлөн сайжруулах үүрэгтэй.

Заалт 9. Маркетинг болон Олон нийтийн харилцаа хариуцсан захирал нь дотоод дүрэмд заасны дагуу байгууллагын харилцаа холбоо, маркетинг, олон нийтийн харилцааны хөтөлбөрийг хариуцаж хөгжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн “Пи Эм Ай” байгууллагаас маркетинг, олон нийттэй харилцах харилцааны асуудлаар гаргасан дүрэм, журам, заавар, чиглэл, баримт бичгийн хэрэгжилтийг өөрийн байгууллагын хэмжээнд хангуулах, “Пи Эм Ай” болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр” байгууллагыг нийгэм, олон нийт, мэргэжлийн хүрээнд сурталчлах, нэр хүндийг нь өсгөх, эдгээр байгууллагын талаар сөрөг мэдээлэл гарсан даруйд холбогдох арга хэмжээ авах үүрэгтэй.

Заалт 10. Мэргэжлийн хөгжил хариуцсан захирал нь байгууллагын сургалт, мэргэжлийн хөгжлийг хариуцаж хөгжүүлэх, “Пи Эм Ай” байгууллагаас гаргасан “Чадварын гурвалжин” (англ. The PMI Talent Triangle®), “Төслийн Удирдлагын Мэдлэгийн Сан” (англ. The Project Management Body of Knowledge®) болон бусад холбогдох стандартын хамгийн сүүлийн хүчин төгөлдөр хувилбарт “Пи Эм Ай Монголиа Чаптэр” -ийн үйл ажиллагааг нийцүүлэх үүргийг гүйцэтгэнэ.

Заалт 11. Олон талт харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал нь “Пи Эм Ай” болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн зорилго, үйл ажиллагаа, ашиг сонирхол, хэрэгцээнд нийцүүлэн бусад албан байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах үүргийг гүйцэтгэнэ.

Заалт 12. Албан үүргээ хүлээлгэн өгсөн Ерөнхийлөгч нь шинэ Удирдах зөвлөлд ажлаа саадгүй шуурхай хүлээлгэн өгөх ба шаардлагатай үед Удирдах зөвлөлд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Үүргээ хүлээлгэн өгсөн Ерөнхийлөгч нь зөвхөн зөвлөхийн үүрэг гүйцэтгэх ба санал өгөх эрхгүй байна.

Заалт 13. Удирдах зөвлөлөөс “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс тодорхой асуудал хариуцсан албан тушаалтан томилж, чөлөөлж болно. Ийнхүү томилогдсон албан тушаалтан нь Удирдах зөвлөлийн хуралд Ерөнхийлөгчийн зөвшөөрснөөр саналын эрхгүй оролцож болно.

Заалт 14. Удирдах зөвлөл нь энэхүү дүрэм, “Пи Эм Ай”-ын дүрэм болон “Пи Эм Ай”-тай байгуулсан гэрээ, хуулиар хориглосноос бусад бүрэн эрхийг эдэлнэ. Түүнчлэн Удирдах зөвлөл нь шаардлагатай үед “Пи Эм Ай”-ын дүрэм, бодлогын дагуу тэдгээр бодлого, дүрэм, журмыг авч хэрэгжүүлэх, гишүүдэд танилцуулах, дагаж мөрдөхийг шаардах, “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн бүх үйл ажиллагаа, санхүүг удирдан явуулах бүрэн эрхтэй.

Заалт 15. Удирдах зөвлөлийн гишүүн гишүүнчлэлийн хураамж төлөх үүргээ биелүүлээгүй, Удирдах зөвлөлийн хуралд гурван (3) удаа дараалан оролцоогүй, хариуцсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар гурван (3) удаа сануулга өгсөн, “Пи Эм Ай” болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр”, тэдгээрийн гишүүдийн нэр хүндэд гэм хор учруулсан, эсхүл Ёс зүйн стандартыг зөрчсөн бол түүнийг Удирдах зөвлөлийн бусад гишүүдийн гуравны хоёрын саналаар огцруулж, сул орон тоо гарсан гэж зарлана.

Заалт 16. Удирдах зөвлөлийн гишүүн Ерөнхийлөгч буюу Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэж өөрийн саналаар Удирдах зөвлөлийн гишүүнээс татгалзаж болно. Тухайн мэдэгдэлд өөрөөр заагаагүй буюу Удирдах зөвлөлөөс өөр шийдвэр гаргаагүй бол бичгээр мэдэгдэл хүлээж авсан өдрөөс эхлэн Удирдах зөвлөлийн гишүүний үүргээс чөлөөлөгдсөнд тооцно.

Заалт 17. Удирдах зөвлөлийн аль нэг гишүүний сул орон тоо гарсан тохиолдолд Удирдах Зөвлөлөөс тухайн албан тушаалд өөр хүнийг үлдсэн хугацаанд томилно. Удирдах зөвлөлөөс сул орон тоог нөхөх зорилгоор сонгууль зарлаж болно.

Заалт 18. Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг сард нэгээс доошгүй удаа тогтсон хугацаанд явуулна. Ээлжит бус хурлыг Ерөнхийлөгч, эсхүл Удирдах зөвлөлийн гурваас доошгүй гишүүний бичгээр гаргасан хүсэлтийн дагуу зарлан хуралдуулна. Удирдах зөвлөлийн хурлын зарыг Ерөнхий нарийн бичгийн дарга долоогоос доошгүй хоногийн өмнө гишүүдэд холбогдох журмын дагуу хүргүүлнэ.

Удирдах зөвлөлийн хуралд дараах журмыг баримтална:

A. Удирдах зөвлөлийн хуралдааныг Удирдах зөвлөлийн дарга удирдан явуулна. Удирдах зөвлөлийн даргын түр эзгүй буюу огцорсон үед Ерөнхий нарийн бичгийн дарга хурлыг удирдана. Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргын аль аль нь огцорсон буюу хуралд оролцох боломжгүй үед Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар аль нэг гишүүнийг хурал даргалуулахаар сонгож болно.

Б. Хурлын ирц нь Удирдах зөвлөлийн гишүүдийн талаас доошгүй хувь хүрэлцэн ирснээр тооцогдоно. Удирдах зөвлөлийн гишүүд нь телеконференс, видео конференсээр хуралд оролцож, саналаа өгч болно. Хурлаар хэлэлцэх асуудлаар саналаа урьдчилан өгөх шаардлагатай тохиолдолд хурал болохоос нэг (1)-ээс доошгүй хоногийн өмнө Ерөнхий нарийн бичгийн даргад саналаа бичгээр, эсхүл имэйлээр хүргүүлсэн байна.

В. Удирдах зөвлөлийн гишүүд нь хэлэлцэж буй асуудлаар нь саналын нэг эрхтэй байна.

Г. Хууль тогтоомж, “Пи Эм Ай”-ийн дүрэм, бодлого, энэ дүрэмд өөрөөр заагаагүй тохиолдолд Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр нь хуралд оролцож буй гишүүдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.

Д. Тухайн хэлэлцэж буй асуудлаар гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хоёр дахь удаагийн санал хураалтыг зохион байгуулна.

Е. Гишүүн нь тухайн хэлэлцэж буй асуудлаар энэ дүрмийн 11 дүгээр зүйлд зааснаар шууд болон шууд бус байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдолд тус хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ.

6 дугаар зүйл. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа болон сонгууль

Заалт 1. Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа болон сонгуулийг энэ дүрэмд заасны дагуу жил бүр явуулна. “Пи Эм Ай Монголиа Чаптэр” -ийн санал өгөх эрхтэй гишүүн бүр сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй. Нэр дэвшүүлэх болон сонгууль зохион байгуулах явцад яс үндэс, арьсны өнгө, итгэл үнэмшил, нас, гэр бүлийн байдал, гарал үүсэл, шашин шүтлэг, бие махбодийн хөгжлийн бэрхшээл, сэтгэл зүйн бэрхшээлийг үндэслэн буюу хууль бус зорилгоор сонгууль болон нэр дэвшүүлэхэд ялгаварлан гадуурхахыг хориглоно.

Заалт 2. Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлэх болон сонгууль товлон зарлахаас нэгээс доошгүй сарын өмнө Нэр дэвшүүлэх хороог дарга, 3-5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Нэр дэвшүүлэх хорооны гишүүд нь Удирдах зөвлөлийн гишүүдээс хараат бус байна.

Заалт 3. Нэр дэвшүүлэх хороо нь Удирдах зөвлөлийн албан тушаал тус бүрд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллын дагуу гаргаж, сонгуульд оролцох боломжтой бөгөөд сонирхолтой эсэхийг нэр дэвшигч тус бүрээр нягтална. Нэр дэвшигчдийг Нэр дэвшүүлэх хороо, эсхүл Удирдах зөвлөлөөс боловсруулсан өргөдөл хүлээж авах дэг журмын дагуу нэр дэвшүүлж болно. Нэр дэвшүүлэх хорооны гишүүн тухайн сонгуульд өөрөө нэр дэвшихгүй.

Заалт 4. Сонгуулийг a) жил тутмын нийт гишүүдийн хурлын үеэр, эсхүл б) цахим санал хураах замаар зохион байгуулж болно. Удирдах зөвлөлийн албан тушаал тус бүрд гишүүдийн олонхийн санал авсан нэр дэвшигч сонгогдоно. Сонгуулийг нийт гишүүдийн хурлын үеэр зохион байгуулахад саналыг Нэр дэвшүүлэх хороо, эсхүл Удирдах зөвлөлөөс томилсон санал тоологч нар тоолно.

Заалт 5. “Пи Эм Ай”-ийн бодлого, үйл ажиллагаа, дүрэм, журам, удирдамжийн дагуу “Пи Эм Ай” болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн хөрөнгө, санхүү, нэр хүндийг “Пи Эм Ай”, “Пи Эм Ай Монголиа Чаптэр”, эсхүл нийтийн албанд нэр дэвшигч нэг буюу бүлэг нэр дэвшигчдийн сонгуулийг дэмжих зорилгоор ашиглаж болохгүй. Нэр дэвшигчийн нэрийн өмнөөс зохион байгуулалттайгаар сонгуулийн үйл ажиллагаа явуулах, мэдээлэл харилцан дамжуулах, хөрөнгө мөнгө босгох болон адил төстэй бусад ажил зохион байгуулахыг хориглоно. Зөвхөн “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Нэр дэвшүүлэх хороо болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ээс томилсон этгээд “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн сонгуульт албан тушаалын сонгуулийн бүх материалыг тараана.

Заалт 6. Сонгуулийн үйл ажиллагааны явцад Удирдах зөвлөл, Нэр дэвшүүлэх хороо, эсхүл “Пи Эм Ай Монголиа Чаптэр” байгууллагын ажилтан ба албан тушаалтан аль нэг нэр дэвшигчийг дэмжих, эсхүл эсэргүүцсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Заалт 7. Сонгуулийн дүнд шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүн нь дараа оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн албан үүргээ гүйцэтгэж эхлэх ба дараагийн гишүүн сонгогдож ажил үүргээ хэрэгжүүлж эхлэх хүртэл хугацаанд үүргээ гүйцэтгэнэ.

7 дугаар зүйл – “Пи Эм Ай Монголиа Чаптэр” байгууллагын хороод

Заалт 1. Байгууллагын үйл ажиллагааны зорилгоо хэрэгжүүлэх үүднээс байнгын болон түр хороодыг үүсгэн байгуулах эсэхийг Удирдах зөвлөл шийдвэрлэнэ. Удирдах зөвлөл нь тухайн хорооны зорилго, эрх хэмжээ болон ажлын үр дүнг тодорхойлсон хорооны дүрэм батална. Хороод Зөвлөлийн өмнө хариуцлага хүлээнэ. Хорооны гишүүдийн талаас доошгүй хувь нь “Пи Эм Ай Монголиа Чаптэр” байгуулагын гишүүн байна. Дүрэмд тусгайлан хориглоогүй бол “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Зөвлөлийн гишүүд, Зөвлөлөөс томилогдсон албан тушаалтан “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Хороодын гишүүнээр ажиллаж болно.

Заалт 2. Зөвлөлөөс олгосон зөвшөөрлийн дагуу Ерөнхийлөгч нь хорооны гишүүд болон даргыг томилно.

  1. дугаар зүйл – “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн санхүү

Заалт 1. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн санхүүгийн жил нь 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байна.

Заалт 2. “Пи Эм Ай”-ийн батласан бодлого, журмын дагуу “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн гишүүнчлэлийн жилийн хураамжийг “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Зөвлөл тогтоож “Пи Эм Ай”-д мэдэгдэнэ.

Заалт 3. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Удирдах зөвлөл нь байгууллагын санхүүг удирдах талаар бодлого, журам мөрдүүлж, шаардлагатай бүхий л татварын тайланг холбогдох эрх бүхий төрийн байгуулагад явуулна.

Заалт 4. Гишүүнчлэлийн хураамжийн талаарх нэхэмжлэлийг хүргүүлэх, хураамж авах, зарцуулах ажиллагааг “Пи Эм Ай” хэрэгжүүлнэ.

Заалт 5. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэж

болно:

  1. Гишүүнчлэлийн хураамж;

Б. Иргэд, аж ахуйн нэгж эсвэл байгууллагын спонсор, техникийн тусламж;

В. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;

Г. Банкны данс болон хадгаламжинд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийн хүү;

Д. Төсөл хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас олгосон тусламж;

Е. Удирдах зөвлөлөөр зөвшөөрөгдсөн хөрөнгө оруулалт.

Заалт 6. Удирдах зөвлөлийн гишүүн, ажилтан нь албан үүргээ хэрэгжүүлэх явцад гаргасан үндэслэл бүхий зардлыг байгууллага нөхөн төлнө.

9 дүгээр зүйл. Нийт гишүүдийн хурал

Заалт 1. Гишүүдийн жилийн эцсийн тайлангийн хурал нь дараа жилийн хоёрдугаар сард Удирдах зөвлөлөөс тогтоосон өдөр, байршилд болно. Удирдах зөвлөл хурлын зарыг хурал болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө нийт гишүүдэд хүргэнэ. Хурлын үйл ажиллагааны хөтөлбөр нь хурлын зард тусгагдсан хүрээнд байна.

Заалт 2. Онц байдал тогтоосон, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон, бослого, үймээн дэгдсэн зэрэг шалтгааны улмаас нийт гишүүдийн хурлыг зохион байгуулах бололцоогүй болсон тохиолдолд байгууллагын жилийн тайланг гишүүдэд цахим шуудангаар хүргүүлж танилцуулна.

Заалт 3. Дараах тохиолдлуудад гишүүдийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна. Үүнд: Ерөнхийлөгчийн санаачилгаар, Зөвлөлийн гишүүдийн олонхын хүсэлтээр мөн санал өгөх эрх бүхий гишүүдийн арван хувь (10%) нь Ерөнхийлөгчид хүсэлт гаргасан тохиолдолд хуралдуулна. Гишүүдэд энэхүү ээлжит бус хуралдаанд оролцох боломж олгох үүднээс Удирдах зөвлөлөөс ээлжит бус хурлын зарыг ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө гишүүдэд явуулна. Хурлын зард хурал болох цаг, газрыг зааж хэлэлцэх асуудлыг багтаасан байна. Гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудалд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэхгүй.

Заалт 4 “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн жилийн эцсийн тайлангийн болон ээлжит бус хурлын ирц нь нийт гишүүдийн 10 хувь нь биечлэн ирснээр хүчин төгөлдөр болно.

Заалт 5. Нийт гишүүдийн хурал Удирдах зөвлөлөөс баталсан дэгийн дагуу явагдана.

  1. дугаар зүйл – “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн орон нутгийн салбарууд               Заалт 1. Салбар байгуулах

“Пи Эм Ай”-тай хийсэн тусгай зөвшөөрөл олгох гэрээний дагуу “Пи Эм Ай”-аас бичгээр өгсөн зөвшөөрөлд үндэслэж “Пи Эм Ай Монголиа Чаптэр” нь орон нутагт өөрийн үйлчилгээгээ хүргэх зорилгоор газар зүйн хувьд алслагдсан нутагт амьдардаг өөрийн гишүүдээ бүлэг болгон зохион байгуулах боломжтой. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн салбар хороо энэхүү дүрмээр зохицуулагдах бөгөөд салбарууд нь өөрсдийн үйл ажиллагаагаа явуулахдаа “Пи Эм Ай”-тай хийсэн тусгай зөвшөөрөл олгох гэрээ болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн бодлого, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулна.

Заалт 2. Газар зүйн бүс

Тодорхой газар зүйн бүс нутагт үйлчилгээ үзүүлэхээр байгуулагдсан салбар хороо бүр нь “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-аас тогтоож өгсөн газар зүйн хил хязгаарын хүрээнд үйлчилгээгээ явуулна.

Заалт 3. Гишүүнчлэлийн хураамж

“Пи Эм Ай” нь “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн нэрийн өмнөөс гишүүнчлэлийн хураамжийг авч, “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн данс руу буцаан шилжүүлнэ. “Пи Эм Ай Монголиа Чаптэр” нь өөрийн бодлого, дотоод журмын дагуу Салбар хороонд хөрөнгө санхүү хуваарилна. Салбар хороо нь өөрөө гишүүн элсүүлж гишүүний татвар хурааж болохгүй.

Заалт 4. Салбар хорооны дарга нь “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Зөвлөлийн гишүүн эсвэл Хорооны дарга байх бөгөөд “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн салбар хариуцсан Зөвлөлийн гишүүнд ажлаа тайлагнана.

Заалт 5. Хязгаарлалт

Салбар хороо нь “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн “Пи Эм Ай”-тай хийсэн гэрээний дагуу хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

11 дугаар зүйл – Ашиг сонирхлын зөрчил

Заалт 1. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн аль ч гишүүн энэхүү дүрэмд зааснаас бусад тохиолдолд “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн үйл ажиллагаа, санхүүгийн данс, хөрөнгө нөөцөөс аливаа хэлбэрийн ашиг хонжоо, орлого, давуу талыг тохиолдлоор болон өөр бусад байдлаар олж авахыг хориглоно.

Заалт 2. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Удирдах зөвлөлийн аль ч гишүүн, захирал, томилогдсон хорооны гишүүн, эрх бүхий төлөөлөгч нь Удирдах зөвлөлд ажил үүрэг гүйцэтгэснийхээ төлөө өөртөө болон хамаарал бүхий этгээддээ нөхөн төлбөр, бусад бодит болон санхүүгийн ашиг авах ёсгүй. Гэхдээ Зөвлөлийн хуралд оролцох болон батлагдсан бусад үйл ажиллагаатай холбоотойгоор Зөвлөлийн гишүүн, захирал, хорооны гишүүн буюу эрх бүхий төлөөлөгчийн гаргасан зохих хэмжээний зардлыг “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-аас төлөхийг Удирдах зөвлөл зөвшөөрч болно.

Заалт 3. “Пи Эм Ай Монголиа Чаптэр” нь “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн гишүүд, Удирдах зөвлөлийн сонгуульт ажилтнууд, хорооны томилогдсон гишүүд болон эрх бүхий төлөөлөгчид болон тэдний ажилладаг эсвэл санхүүгийн ямар нэгэн ашиг сонирхол бүхий корпораци, түншлэл, эвсэл холбоо, бусад байгууллагатай дараах нөхцлүүдийг хангасан тохиолдолд гэрээ хэлэлцээр, хамтын үйл ажиллагаанд оролцож болно:

A. Тухайн гэрээ, үйл ажиллагаатай холбоотой харилцаа, ашиг сонирхлын талаар үнэн зөв мэдээллийг тухайн гэрээ, үйл ажиллагаа хийгдэхээс өмнө Удирдах зөвлөлд үнэн зөвөөр мэдээлсэн;

Б. Тухайн гэрээ, үйл ажиллагаанд ашиг сонирхлын хамааралгүй Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн санал дээр үндэслэн гэрээ, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Зөвлөлөөс олгосон;

В. Тухайн гэрээ, үйл ажиллагаа нь Удирдах зөвлөлөөс зөвшөөрөгдөн батлагдах үед “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн харьяалагдах орон нутагт мөрдөгдөж буй хууль журмыг зөрчөөгүй, “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн хувьд шударга байх.

Заалт 4. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Удирдах зөвлөлийн бүх гишүүн, захирлууд, хорооны томилогдсон гишүүд, эрх бүхий төлөөлөгчид нь “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу, холбогдох хууль журмын хүрээнд, бусад эвсэл холбоо, гишүүнчлэл, албан тушаалаас хамаарахгүйгээр бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулна.

Заалт 5. “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Удирдах зөвлөлийн бүх гишүүн, захирлууд, хорооны томилогдсон гишүүд, эрх бүхий төлөөлөгчид нь “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн гэрээ байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа болон цаашид явуулж болох аливаа байгууллага, хувь хүмүүстэй хамааралтай, ашиг сонирхлын аливаа асуудал байгаа тохиолдол үүнийгээ урьдчилан мэдэгдэж, тухайн гэрээ, хэлэлцээрт санал өгөх, нөлөөлөх зэргээр оролцохоос түдгэлзэх ёстой.

12 дугаар зүйл – Хариуцлагаас чөлөөлөх

Заалт 1. Хэрэв “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллаж байгаа болон байсан “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Зөвлөлийн гишүүн, захирал, хорооны гишүүн эсхүл эрх бүхий төлөөлөгч үүнийхээ төлөө аливаа иргэн, эрүү, захиргааны хэрэг эсхүл мөрдөн байцаах болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдсан эсхүл татагдаж болзошгүй болсон бол (байгууллагын санаачилгын дагуу үүсгэсэн хэрэг болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бусад) эдгээртэй холбогдон үүссэн өмгөөлөгчийн төлбөр, шүүхийн шийдвэр, шийдвэрийн дагуу зайлшгүй төлөх торгууль болон мөнгөн дүн зэрэг зардал, хариуцлагаас тухайн төлөөлөгчийн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй хууль, эрх зүйн хүрээнд зөвшөөрөгдөх дээд хэмжээгээр чөлөөлж болно. Тухайн төлөөлөгч өөрийн үйлдлээ амжилттай хамгаалж чадсан бол хариуцлагаас заавал чөлөөлнө.

Заалт 2. Шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд зөвхөн холбогдох хуулийн шаардлагад нийцсэн бол тухайн төлөөлөгч хууль тогтоомж болон энэхүү дүрэмд заасан ёс зүйн холбогдох стандартад нийцсэн үйлдэл хийсэн учраас тухайн нөхцөл байдалд төлөөлөгчийг хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шийдсэн үед төлөөлөгчийг хэлэлцэгдэж буй тухайн хариуцлагаас чөлөөлөх асуудлыг баталж зөвшөөрнө.

Заалт 3. Холбогдох хуулийн хүрээнд “Пи Эм Ай Монголиа Чаптэр” нь “Пи Эм Ай Монголиа Чаптэр” байгууллагын одоогийн болон өмнө нь ажиллаж байсан зөвлөлийн гишүүн, албан тушаалтан, ажилтан, итгэмжлэгдсэн болон эрх бүхий төлөөлөгч, мөн “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн хүсэлтээр үүрэг гүйцэтгэж буй эсхүл гүйцэтгэж байсан өөр аж ахуйн нэгж, гадаад, дотоодын ашгийн болон ашгийн бус байгууллага, хамтарсан компани, траст болон бусад этгээдийн зөвлөлийн гишүүн, албан тушаалтан, ажилтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч, агент буюу эрх бүхий төлөөлөгчийн нэрийн өмнөөс хариуцлагын даатгалд даатгуулж болно.

Заалт 4. “Пи Эм Ай Монголиа Чаптэр” байгууллагын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг тус байгууллага хүлээхгүй.

13 дугаар зүйл – Маргаан ба Зохицуулалт

Заалт 1. Энэхүү дүрэмд тусгагдсан гомдол барагдуулах журам нь гишүүд хоорондын болон гишүүн ба “Пи Эм Ай Монголиа Чаптэр” байгууллагын хоорондын маргаанд хамаарна.

Заалт 2. Маргаан зохицуулах үйл ажиллагаа “Пи Эм Ай” байгууллагын Зөрчилдөөнийг шийдвэрлэх хөтөлбөрийн дагуу явагдана.

Заалт 3. Хэрэв маргаан зохицуулах үйл ажиллагаа нь асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол маргалдагч талууд “Пи Эм Ай” байгууллагын Зөрчилдөөнийг шийдвэрлэх хөтөлбөрт заасанчлан “Чаптэрийн гарын авлага” дахь тухайлсан заалтыг баримтлахыг эрмэлзэнэ.

14 дугаар зүйл – Нэмэлт өөрчлөлт

Заалт 1. Энэхүү дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дараах аргын аль нэгийг мөрдөнө: Гишүүнчлэлийн хураамжаа цаг тухайд нь төлдөг гишүүдийн цахим санал хураалтын гуравны хоёр (2/3)-ын саналаар; “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн зохих ёсоор зарласан болон ээлжит хурал дээр биеэр ирж санал өгсөн гишүүдийн гуравны хоёр (2/3)-ын саналаар; гишүүд санал хураалтад оролцох хүсэлт хүлээж авсан өдрөөс хойш гуч (30) хоногийн дотор имэйл буюу цахим санал хураалтаар саналаа ирүүлсэн эрх бүхий гишүүдийн гуравны хоёр (2/3)-ын саналаар. Санал болгож буй нэмэлт өөрчлөлтүүдийн талаарх мэдэгдлийг тухайн хурал буюу санал хураалт болохоос 30 хоногийн өмнө гишүүдэд бичгээр явуулна.

Заалт 2. Нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Удирдах зөвлөлийн санаачлагаар болон санал өгөх эрх бүхий гишүүдийн 10% нь Удирдах зөвлөлийн нэр дээр өргөдөл гаргасан тохиолдолд гаргаж болно. Эдгээр санал болгож буй өөрчлөлтүүдийг Удирдах зөвлөл тодорхой тайлбартайгаар танилцуулна.

Заалт 3. Бүх нэмэлт өөрчлөлтүүд нь “Пи Эм Ай” байгууллагын дүрэм, бодлого, журам ба “Пи Эм Ай”-ын Удирдах зөвлөлөөс гаргасан журам болон удирдамж, “Пи Эм Ай” ба “Пи Эм Ай Монголиа Чаптэр” хооронд байгуулсан гэрээтэй тус тус нийцсэн байх ёстой.

Заалт 4. Энэ зүйлд заасны дагуу батлагдсан нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгч гарын үсэг зурж баталгаажуулан хуульд заасан хугацааны дотор эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ.

15 дугаар зүйл – Татан буулгах

Заалт 1. Хэрэв “Пи Эм Ай Монголиа Чаптэр” буюу түүний удирдах гишүүд нь энэхүү дүрэм, “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн бодлого, “Пи Эм Ай”-ын бодлого, журам, “Пи Эм Ай”-тай байгуулсан гэрээнд заасан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол “Пи Эм Ай” нь “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-тай хийсэн гэрээг цуцалж “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ыг татан буулгахыг шаардах эрхтэй.

Заалт 2. Хэрэв “Пи Эм Ай Монголиа Чаптэр” нь бизнес төлөвлөгөөнийхөө дагуу гишүүддээ үйлчилгээгээ үзүүлж чадаагүй тохиолдолд “Пи Эм Ай” нь “Пи_Эм Ай Монголиа Чаптэр”-тай хийсэн гэрээг цуцалж, “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ыг татан буулгахыг шаардах эрхтэй гэдгийг “Пи Эм Ай Монголиа Чаптэр” хүлээн зөвшөөрнө.

Заалт 3. Хэрэв “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийг татан буулгах саналыг зөвшөөрч байгаа тохиолдолд “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Удирдах зөвлөлийн гишүүд “Пи Эм Ай”-д бичгээр мэдэгдэж “Пи Эм Ай”-ийн бодлогын баримт бичигт заасан Чаптэрийг татан буулгах журам болон Монгол Улсын Иргэний хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан хуулийн этгээдийг татан буулгах зохицуулалтыг мөрдөнө.

Заалт 4. Хэрэв “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ямар нэг шалтгаанаар татан буугдах тохиолдолд түүний хөрөнгийг холбогдох хуулийн дагуу зохих үндэслэл бүхий өр төлбөрийг барагдуулсны дараа санал өгөх эрх бүхий гишүүдийн санал болгосон адил төстэй зорилготой үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө бус байгууллага руу шилжүүлнэ.

Заалт 5. Хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн татан буулгах асуудлыг санал өгсөн гишүүдийн олонхийн саналаар батлах ёстой.

Comments

  • No comments yet.
  • Add a comment