ТӨСЛИЙН МЕНЕЖЕР ГЭЖ ХЭН БЭ?

PROJECTED™ Подкаст –д тавтай морил!

Пи Эм Ай Монголиа Чаптэр ТББ санаачлан, Бизнес Радио 98.9 хамтран бүтээсэн PROJECTED™ Подкаст сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна. PROJECTED™ Подкаст нь төслийн удирдлагын хамгийн сайн мэдлэг, туршлагыг түгээх зорилготой цуврал төсөл юм. Подкастын дугаар бүрд Монголын шилдэг төслийн менежерүүд өөрсдийн бодит туршлагаа сонсогчид та бүхэнтэй хуваалцах болно. Цуврал подкастыг Бизнес Радио 98.9 Soundcloud Page болон UB info aппликэйшнээр хүлээн авна уу.


Зочин Оролцогч ЭНХЖАРГАЛ | 2019 оны 10-р сарын 5 | Soundcloud- 98.9 Business radio |


Амжилттай удирдсан төслүүд:

•“GeregeKiosk” төсөл

•“GeregePay” төсөл

•АДБ-ийн “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний value chain management” төслийн хүрээнд 40 гаруй аж ахуй нэгжүүдэд ОУ-ын ISO, GAP сертификат авч өгөхөөр хамтран ажиллаж байна.

•2012 – 2016 онд “Оюу Толгой” компанитай хамтран ажиллаж, Өмнөговь аймгийн иргэдийн 80 гаруй хувийн бизнесүүдийг бий болгон бойжуулахад удирдан ажилласан.


Төслийн менежер гэж хэн бэ?

Анхны дугаарт маань дотоодын болон ОУ-ын санхүүжилттэй 100 гаруй төслүүд дээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажилласан “Интерконсалтинг” ХХК-ийн захирал Хатагтай Энхжаргал уригдан оролцлоо. Тэрээр төслийн менежерт байх ёстой хамгийн чухал 3 ур чадварыг онцлохын сацуу сонсогч та бүхэнтэй өөрийн бодит туршлагаас хуваалцах болно. Илүү дэлгэрэнгүйг PROJECTED™ Подкастаас хүлээн авна уу.

Comments

  • No comments yet.
  • Add a comment