Сонгуулийн журам ба удирдамж

“Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн 2021-2013 оны Удирдах Зөвлөлийн сонгууль эхэллээ! Нэр дэвших үйл ажиллагаа 2020 оны 09-р сарын 28-нд эхлэж, 2020 оны 10-р сарын 16-ны 16:00 цагт хаагдана. Сонгуулийн санал хураалт 2020 оны 11-р сарын 2-ны Даваа гаригт эхлэх бөгөөд цахим санал хураалт 2020 оны 11-р сарын 9-ны өдөр хаагдана. Сонгуулийг Удирдах зөвлөлөөс батлагдсан Сонгуулийн нэр дэвшүүлэх бие даасан хороо зохион байгуулж, ажиглана.

Сонгуулийн хороо нь сонгуулийг амжилттай зохион байгуулахад зориулж доорх сэдвүүдээр цуврал фэйсбүүк шууд дамжуулалт хийнэ:

2020 оны 10-р сарын 7, 19:00 цаг: “Сонгуулийн журам ба удирдамж”
2020 оны 10-р сарын 12, 19:00 цаг: “Пи Эм Ай Монголиа Чаптэрийн Удирдах зөвлөлд ажиллах давуу талууд”
2020 оны 11-р сарын 4, 19:00 цаг: “Та яагаад санал өгөх ёстой вэ?”

Бид та бүхнийг Фэйсбүүк лайв-аар дамжуулах цуврал бичлэгүүдийг өргөнөөр сонирхохыг урьж байна.

Comments

  • No comments yet.
  • Add a comment