2-Р УЛИРАЛ: THE SOCIAL CEO

Хүндэт сонсогчид оо,

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе! PROJECTED™ подкаст 2-р улирлын дугаараа хүргэж буйдаа маш их баяртай байна!

Бид энэхүү улирлын хамгийн анхны дугаартаа “М-Си-Эс Групп”-ийн Дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Ерөнхийлөгч М.Болдоо нарын 2 хүндэт зочныг урьж оролцуулсан юм. Зочид маань сүүлийн үед олныг хамарч байгаа сэдэв болох “The Social CEO” хэмээх сэдвийн тухай подкастын санаачлагч, “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хулантай яриа өрнүүлэх болно.

КОВИД-19 цар тахлаас шалтгаалж бизнесийн бүхий л байгууллагуудад шинэ сорилтууд бий болж, тодорхойгүй хугацаанд зайнаас ажиллах шаардлагатай нүүр тулж байгаа билээ. Энэхүү хүнд хэцүү боловч шинэ сонин гэмээр нөхцөл байдалд хамгийн ухаалаг бөгөөд оновчтой харилцааны арга хэрэгсэл ашиглах нь тухайн байгууллагад албан хаагчдаар зогсохгүй  хамтрагчид болон хэрэглэгч үйлчлүүлэгчтэйгээ харилцаа тогтооход амин чухал билээ.

Д.Энхтүвшин Дэд ерөнхийлөгч олон нийтийн сүлжээний платформуудыг хэрэглэгч болон харилцагчтайгаа үнэн бодит мэдээлэлтэйгээр харилцах арга хэрэгсэл болгон ашиглаж буй тухай өөрийн бодит туршлагаасаа хуваалцсан юм.

Ингээд та бүхэн олон нийтийн сувгуудын талаар ихийг бодогдуулах ярилцлагыг сонсоорой.

Зочин оролцогч: Д.Энхтүвшин, М.Болдоо  | 2021.01.25 | Soundcloud – 98.9 Business Radio |

PROJECTED Season 2 – THE SOCIAL CEO by Business Radio 98.9 | Free Listening on SoundCloud

Comments

  • No comments yet.
  • Add a comment