САЙН ДУРЫН ГИШҮҮДИЙН ЧИГЛҮҮЛЭХ УУЛЗАЛТ

Пи Эм Ай Монголиа Чаптераас Сайн дурын гишүүддээ зориулан хамгийн анхны олон нийтийн онлайн уулзалтыг зохион байгуулах гэж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.

Бидэнтэй хамтран ажиллаж байгаа болон өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж байсан бүх гишүүдийг энэхүү Сайн дурын гишүүдийн чиглүүлэх уулзалтад оролцохыг урьж байна.

Сайн дурын гишүүдийн чиглүүлэх уулзалтын хөтөлбөр:
✔ Нээлтийн үг
✔ Пи Эм Ай Монголиа Чаптэрийн товч
✔ Сайн дурын олон нийт
✔ 2021 оны гол үйл ажиллагаа
✔Одоогийн болон ирээдүйн боломжууд

Коронавируст халдвар (COVID-19)-ын эрсдлийг харгалзан үзэж бид уг цахим уулзалтыг олон нийтэд FB-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд сайн дурын ажилд оролцох боломжийн талаар танилцуулах болно.

Сайн дурын гишүүн бүр тун удахгүй өөрсдийн бүртгэлтэй имэйл хаягаар уг арга хэмжээний Zoom линк урилгыг багтаасан имэйл хүлээн авах болно.

Хаана: Zoom & FB Live

Хэзээ: 2021 оны 2-р сарын 26 | 18:30 – 20:00 цаг (ULAT цагийн бүс)

Comments

  • No comments yet.
  • Add a comment