ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨДӨР СЭДЭВТ ВЕБИНАР

“Пи Эм Ай Монголиа Чаптэр”- Чаптер-аас Олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартын 8-ны өдрийг тохиолдуулан төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа эмэгтэй манлайлагчдын дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилгоор “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” сэдэвт вебинарыг 2021 оны 3 -р сарын 5-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Бид энэхүү вебинарт манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл болох Breathe Mongolia-Цэвэр агаарын эвслийн үүсгэн байгуулагч бөгөөд Захирал Цогтсайханы Азжаргал, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбооны Гүйцэтгэх захирал Энхтөрийн Номиндарь болон TomYo Edtech-ийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Үйл ажиллагаа хариуцсан захирал Батболдын Эжа нарыг зочин илтгэгчээр урьж оролцуулав. Манай цахим вебинарт 100 орчим хүн оролцож,  байгаль орчин, нийгэмд ээлтэй төслийн асуудлыг хөндөж ярилцсан бөгөөд зочин илтгэгч нар өөрсдийн хэрэгжүүлж байсан болон одоо хэрэгжүүлж буй төслийн зорилго, үр дүн, сургамж, мөн аливаа төслийг хэрэгжүүлэх өөрийн арга барил, туршлагаасаа сонсогчидтой хуваалцаж, оролцогчдын асуултад хариулж сонирхолтой яриа өрнүүллээ.

Comments

  • No comments yet.
  • Add a comment