
PMI Mongolia Chapter-аас эрхэм гишүүн Түмэннастын Мөнхзунд Project Management Institute (PMI)-ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP)® зэргийг амжилттай хүртсэнд халуун баяр хүргэж байна!
Т.Мөнхзун нь банк, санхүүгийн салбарын олон улсын харилцаа, хөгжлийн санхүүжилтийн чиглэлээр хуримтлуулсан туршлагаа төслийн удирдлагын мэдлэг, ур чадвараар баяжуулж, мэргэжлийн хөгжилдөө нэгэн чухал амжилт гаргалаа.
Түмэннастын Мөнхзун нь Санхүү, эдийн засгийн их сургуулийг Эдийн засгийн бакалаврын зэрэгтэй төгссөн.
Тэрээр Голомт болон Богд банкинд Олон улсын харилцааны менежерээр ажиллаж, улмаар Богд банкны Олон улсын харилцааны ахлах менежерээр дэвшин ажилласан. Энэ хугацаанд хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон корреспондент банкуудтай хамтын ажиллагааг хариуцан ажилласан бөгөөд 2024 онд Богд банкны “Шилдэг мэргэжилтэн” шагнал болон Монголбанкны Баярын бичгээр тус тус шагнагдсан.
Одоогоор Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Өмнөд Флоридагийн их сургуульд Тогтвортой байдлын менежментийн магистрын хөтөлбөрт суралцаж байна.
PMP® зэрэг хүртсэн нь Т.Мөнхзуны олон улсын банк, санхүүгийн хамтын ажиллагааны туршлагыг төслийн удирдлагын олон улсын арга барилтай уялдуулсан чухал амжилт юм. Энэхүү амжилт нь түүнд тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалт болон хөгжлийн санаачилгуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэдлэг, ур чадвараа ашиглах шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэлтэй байна.
PMI Mongolia Chapter-ийн хамт олон Т.Мөнхзунд энэхүү амжилтад нь дахин халуун баяр хүргэж, цаашдын сурлага, ажил мэргэжлийн замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе! Олон улсын түвшинд эзэмшиж буй мэдлэг, туршлагаа төслийн удирдлагын ур чадвартай хослуулан, тогтвортой хөгжил, санхүүжилтийн чиглэлээр үнэ цэнтэй төсөл, санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлэхийг хүсье!