
PMI Mongolia Chapter-аас эрхэм гишүүн Гантулгын Цогзолмаад Project Management Institute (PMI)-ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP)® зэргийг амжилттай хүртсэнд халуун баяр хүргэж байна!
Г. Цогзолмаа нь Унгарын Дебрецений их сургуульд Байгаль орчны менежментийн инженерийн чиглэлээр магистрын зэрэг, Хөдөө аж ахуйн их сургуульд Байгаль орчны хяналт, үнэлгээний чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн суралцах хугацаандаа Японы Ямагатагийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж, олон улсын академик орчинд суралцсан. Англи, хятад, турк хэлний мэдлэгтэй.
Тэрээр олон улсын хамтын ажиллагаа, түншлэл хөгжүүлэх, төсөл болон сургалтын үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр 10 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаандаа олон улсын түнш байгууллагуудтай хамтран мэргэжлийн сургалт, семинар зохион байгуулахын зэрэгцээ дэд бүтцийн төслүүдийн баримт бичгийн удирдлага, оролцогч талуудын уялдаа холбоог хангах чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн.
Одоогоор тогтвортой байдлын тайлагналыг хөгжүүлэх, групп компаниудын хэмжээнд байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) зарчмыг нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байна.
PMP® зэрэг хүртсэн нь Г.Цогзолмаагийн олон улсын хамтын ажиллагаа, төслийн зохицуулалт болон тогтвортой хөгжлийн чиглэлээр хуримтлуулсан туршлагыг төслийн удирдлагын олон улсын арга барилаар улам бататгасан чухал амжилт юм. Энэхүү амжилт нь түүнд байгууллагын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, олон талын оролцоотой төсөл, санаачилгуудыг үр дүнтэй удирдахад шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэлтэй байна.
PMI Mongolia Chapter-ийн хамт олон Г.Цогзолмаад дахин халуун баяр хүргэж, цаашдын ажил мэргэжлийн замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе! Төслийн удирдлага, тогтвортой хөгжил болон БОНЗ-ын чиглэлээр мэдлэг, туршлагаа улам хөгжүүлж, байгууллага, нийгэмд бодит үнэ цэн бүтээсэн олон сайхан төсөл, санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхийг хүсье!