
PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Бат-Амгалангийн Гарамжав нь Олон улсын төслийн удирдлагын институт (PMI)-ээс олгодог, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэшсэн төслийн удирдагч буюу Project Management Professional (PMP®) сертификатыг хүртсэнд халуун баяр хүргэе!
Б.Гарамжав нь одоогоор TDB Securities Үнэт Цаасны Компанийн Бизнес хөгжил, инновацын газрын захирлаар ажиллаж байгаа бөгөөд банк, санхүүгийн салбарт стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсэн туршлагатай мэргэжилтэн юм.
Тэрээр Монгол Улсын Их Сургуулийг эдийн засгийн бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд Их Британийн Засгийн газрын нэр хүндтэй Чевенинг (Chevening) тэтгэлэгт шалгарч, Глазгогийн Их Сургуульд (University of Glasgow) эдийн засгийн хөгжил, санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
PMP® сертификатыг эзэмшсэн нь түүний мэргэжлийн замнал дахь бас нэгэн чухал амжилт бөгөөд стратегийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг удирдах, байгууллагын бизнесийн зорилгыг төслийн үр дүнтэй хэрэгжилттэй уялдуулах, инновацийг бодит үнэ цэнэ болгон хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нь улам бататгаж байна. Энэхүү олон улсын мэргэжлийн сертификат нь түүний академик мэдлэг, ажлын туршлагыг баяжуулж, санхүүгийн салбарын хөгжилд илүү өргөн хүрээнд хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлж байна.
PMI Mongolia Chapter-ийн зүгээс эрхэм гишүүн Б.Гарамжавд энэхүү бахархам амжилтад нь дахин халуун баяр хүргэж, цаашдын ажил, мэргэжлийн замналд нь өндөр амжилт, өсөлт хөгжил, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!