ШИНЭХЭН PMP® -Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Ганзоригийн Алтанзулд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Г. Алтанзул нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр төгссөн. Санхүү, бизнесийн үйл ажиллагааг дэмжих программ хангамжийн шийдлүүдийг сонирхон судалж, 2020 оноос төслийн менежментийн чиглэлээр мэргэшин ажиллаж эхэлсэн байна.
Тэрээр 2022 онд Смарт Ложик ХХК-д нэгдэж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслүүдийг хариуцан ажиллах хугацаандаа ERP системийн хөгжүүлэлт, гар утасны аппликейшн хөгжүүлэлт, мөн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх болон нэвтрүүлэх зэрэг стратегийн ач холбогдол бүхий олон төслийг хэрэгжүүлсэн туршлагатай.

Одоогоор Г.Алтанзул нь Смарт Ложик ХХК-ийн Төслийн удирдлагын хэлтсийн дарга бөгөөд SMART CORE ERP системүүд болох Санхүү, нягтлан бодох бүртгэлийн систем, Хүний нөөцийн систем болон бизнесийн үндсэн үйл ажиллагааг дэмжих бусад 20 гаруй системийн хөгжүүлэлтийг төслийн удирдлагаар ханган чиглүүлэн ажиллаж байна.

Тэрээр төслийн менежментийн туршлага, санхүүгийн мэргэжлийн суурь мэдлэг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн арга барилаа хослуулан бизнесийн хэрэгцээ шаардлагыг системийн шийдэл болгон хөрвүүлэх, хөгжүүлэлтийн багуудын хамтын ажиллагааг уялдуулах, үр дүнтэй аргачлалуудыг хэрэгжүүлэн төслүүдийг удирдаж байна. Одоогоор хиймэл оюун ухааны боломж, шийдлүүдийг түлхүү тусгаж, бүтээгдэхүүний үнэ цэнийг тасралтгүй сайжруулахаар зорин ажиллаж байна.

PMP® зэрэг хүртсэнээр Алтанзул төслийн удирдлагын олон улсын стандарт, шилдэг туршлагыг бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон технологийн төслүүдэд илүү системтэй хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа баталгаажуулж, олон талт баг, оролцогч талуудыг үр дүнтэй уялдуулан, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх чадавхаа улам бэхжүүлж байна.

PMI Mongolia Chapter-ийн хамт олноос Ганзоригийн Алтанзулд энэхүү онцгой амжилтад нь баяр хүргэж, технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, төслийн манлайллын чиглэлээр улам олон шинэлэг санаачилгыг бодит үр дүнд хүргэн, салбартаа үнэ цэн бүтээсэн амжилт бүтээлийг хүсэн ерөөе.