ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Энхбаатарын Алтангэрэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртэн төслийн удирдлагын мэдлэг, ур чадвараа албан ёсоор баталгаажуулан эх орныхоо РМР зэрэгтэй мэргэжилтнүүдийн бүлд нэгдсэнд халуун баяр хүргэе.

Э.Алтангэрэл нь Тэнгэр дээд сургууль (Одоо Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Нийгмийн ухааны сургууль) -ийг бизнесийн эдийн засгийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсжээ.

Тэрээр худалдаа, бүтээн байгуулалтын салбарт 16 дахь жилдээ ажиллаж байгаа ба сүүлийн таван жилийн хугацаанд эрчим хүчний инженерингийн тэргүүлэгч Монхорус Интернэшнл ХХК-д төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд компанийнхаа төслийн удирдлагын нэгж (РМО)-ийг хөгжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалттай болон дотоодын хөрөнгө оруулалттай төслүүдийг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулан манлайлж, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлага хуримтлуулсаар байна. Үүний зэрэгцээ, тэрээр компанидаа ISO 9001, ISO 14001, ISO 45001 Нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх үйлсэд оролцон дотоод аудитороор ажилладаг.

Э.Алтангэрэл нь PMI (Project Management Institute) байгууллагын гишүүн бөгөөд PMI Mongolia Chapter-ын Buddy хөтөлбөрт хамрагдаж, ижил зорилготой мэргэжилтнүүдтэй туршлага, мэдлэгээ хуваалцан хамтдаа хөгжсөн нь Project Management Professional (PMP®) зэрэг хамгаалахад үнэтэй дэмжлэг болсныг онцлон дурдсан билээ.

PMP® зэрэг хүртсэн нь Э.Алтангэрэлийн мэргэжлийн замналын чухал үе шат болж, төслийн төлөвлөлт, эрсдэлийн удирдлага, оролцогч талуудын хамтын ажиллагаа болон үнэ цэн төвтэй төслийн хэрэгжилтийн чиглэлээр эзэмшсэн мэдлэг, ур чадварыг нь олон улсын түвшинд баталгаажуулж байна. Энэхүү амжилт нь түүний эрчим хүч, инженерингийн төслүүдийг илүү системтэй, үр дүнтэй удирдах болон байгууллагынхаа PMO-ийн хөгжлийг цаашид дэмжих чадавхыг улам бэхжүүлж байна.

PMI Mongolia Chapter-ийн зүгээс Энхбаатарын Алтангэрэлд цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн хөгжил болон эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулан хэрэгжүүлэх төслүүдэд нь өндөр амжилт хүсье.