ШИНЭХЭН PMP® -Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Хүрэлбаатарын Үүрийнтуяад дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Х. Үүрийнтуяа нь Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг төгссөн бөгөөд олон улсын ложистик, бизнес хөгжил болон төслийн менежментийн чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай мэргэжилтэн юм.

Тэрээр ажлын гараагаа дэлхийн тэргүүлэгч ложистикийн компани болох DHL Express-ээс эхлүүлж, Харилцагчийн үйлчилгээ, Үйл ажиллагааны багт ажиллан, улмаар Сургалтын менежерээр дэвшин ажилласан. Энэ хугацаанд байгууллагын сургалтын стратегийг тодорхойлж, ажилтнуудыг чадавхжуулахыг төслүүдийг удирдан ажиллаж, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр үнэтэй туршлага хуримтлуулжээ.

Улмаар Х. Үүрийнтуяа “ТЕСО Групп”-ийн “Мэйжик Тек Монголиа” ХХК-д Бизнес хөгжлийн ахлах менежерээр ажиллаж, ухаалаг технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, стратегийн түншлэл тогтоох болон зах зээлийг тэлэх чиглэлээр амжилттай ажилласан. Үүний дараа ТЭСО Инвестмэнт ХХК-д Төслийн менежерээр ажиллаж, шинэ төслүүдийн судалгаа, төлөвлөлт, хэрэгжилт, оролцогч талуудын уялдаа холбоог хангах ажлыг хариуцан ажилласан.

Өдгөө Х. Үүрийнтуяа “TESO Foods” дэд группийн шинэ төсөлд Бизнес хөгжлийн ахлах менежерээр томилогдон ажиллаж байна. Тэрээр компанийн шинэ түншүүдийг тогтоох, ложистик болон түгээлтийн шинэ үйлчилгээ, төслүүдийг хөгжүүлэх, зах зээлийн шинэ боломжуудыг үнэлэх үйл ажиллагааг хариуцан ажилладаг байна.

PMP® зэрэг хүртсэнээр Х. Үүрийнтуяа төслийн удирдлагын олон улсын шилдэг туршлага, аргачлалыг бизнесийн стратегитай илүү үр дүнтэй уялдуулан хэрэгжүүлэх ур чадвараа улам бататгаж, технологид суурилсан өөрчлөлт, ложистик болон дижитал шилжилтийн төслүүдийг илүү өндөр үр өгөөжтэйгээр удирдан хэрэгжүүлэх чадавхаа шинэ түвшинд гаргалаа.🚀🚀

PMI Mongolia Chapter-ийн хамт олны зүгээс Хүрэлбаатарын Үүрийнтуяад энэхүү бахархам амжилтад нь дахин баяр хүргэж, цаашдын мэргэжлийн хөгжил, манлайлал, хэрэгжүүлэх төсөл, санаачилга бүр нь байгууллага болон салбартаа бодит үнэ цэн бүтээж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.