“ШИЛДЭГ ТӨСӨЛ 2026” ШАГНАЛТ УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Олон улсын Төслийн Удирдлагын Институт (Project Management Institute буюу PMI) байгууллагын Монгол Улс дахь албан ёсны салбар болох “Пи Эм Ай Монголиа Чаптэр” (PMI Mongolia Chapter) байгууллагаас Монгол Улсын төслийн удирдлагын хөгжил болон мэргэшлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан байгууллага болон төслийг сонгон шалгаруулж урамшуулах, нийтэд таниулах зорилгоор “Шилдэг төсөл 2026” шагналт уралдааныг зарлаж байна.

Та бүхэн төслийн удирдлагын шилдгийн шилдэг төслийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд өөрийн дэмжиж буй төслийг уралдааны удирдамжийн дагуу нэр дэвшүүлэн оролцох боломжтой.

Нэр дэвшигч байгууллагуудын өргөдлийг 2026 оны 09-р сарын 1-ний өдрийн 18:00 цаг хүртэл Чаптэрийн president@pmimongolia.mn хаягаар хүлээн авах ба үүний дараа төслийн удирдлагаар мэргэшсэн, бие даасан зөвлөх баг өргөдлүүдийг үнэлнэ. Шалгарсан  төслийг 2026 оны 10 дугаар сарын 9-ний өдөр болох “Ирээдүйн Төслийн Манлайлал: Үнэ цэнийг бий болгох нь” сэдэвт төслийн удирдлагын олон улсын бага хурлын нээлтийн илтгэлүүдийн дараа танилцуулж батламжийг гардуулна.

Та бүхэн Төслийн удирдлагын Шилдэг төсөл сонгон шалгаруулах уралдааны удирдамж (энд дарна уу) -ийг хүлээн авна уу.