ШИНЭХЭН PMP®Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Өлзийдэмбэрэлийн Ирэхзаяад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэргээ хамгаалж, төслийн удирдлагын мэдлэг, ур чадвараа албан ёсоор баталгаажуулсанд чин сэтгэлийн баяр хүргэе.

Ө.Ирэхзаяа нь Унгар улсын Будапештийн Технологи, Эдийн засгийн Их Сургуулийг химийн инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийг Инженерийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн бөгөөд инженерчлэл, менежментийн хослолоор олон улсын түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтэн юм.

Тэрээр уул уурхай, газрын тосны салбарт 10 гаруй жилийн ажлын туршлага хуримтлуулсан бөгөөд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд уул, уурхайн нэгдэл компанид байгууллагын төслийн удирдлагын бодлого, стратегийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хугацаанд олон улсын хөрөнгө оруулалттай хамтарсан төслийн бэлтгэл, гэрээ хэлэлцээрийн үйл явцыг зохион байгуулах, олон талт оролцогчдын менежмент болон төслийн засаглалыг хэрэгжүүлэх чиглэлээр өргөн хүрээний туршлага хуримтлуулжээ.

Ө.Ирэхзаяа нь PMI (Project Management Institute) байгууллагад гишүүнээр элсэн, PMI Mongolia Chapter-ээс зохион байгуулдаг Buddy хөтөлбөрт хамрагдсанаар ижил зорилготой мэргэжилтнүүдтэй туршлага, мэдлэгээ хуваалцан, төслийн удирдлагын мэдлэг, ур чадвараа системтэйгээр хөгжүүлжээ. Энэхүү оролцоо нь түүний Project Management Professional (PMP®) зэрэг хамгаалахад чухал дэмжлэг болсон байна.

PMI Mongolia Chapter-ийн зүгээс Өлзийдэмбэрэлийн Ирэхзаяад дахин баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн хөгжил болон ирээдүйн хэрэгжүүлэх санал санаачилга, төслүүдэд нь өндөр амжилт хүсье.